Мягмар, 2024-11-26
МАН-ын УЗ хуралдаж Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

MАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
 
Учир нь Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг удахгүй оруулж ирэх сураг байна. 
 
Өнгөрсөн даваа гаригт Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлсэн гэж мэдэгдсэн билээ.

МАН-ын УЗ хуралдаж Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ
2020-04-10 14:20:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0