Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.14/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрээн, Замын-Үүдэд байгаа 50 иргэн гуравдугаар сарын 25-нд буцаж ирэх өргөдөл гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-нд нөгөө талаас хилээрээ нэвтрүүлж, Монгол Улсад оруулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр асуудлыг оруулж, хэлэлцлээ. Маргааш өглөө 50 иргэнээ татаж авахаар боллоо. Эдгээр иргэний 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй дандаа Монгол Улсын иргэн бий" гэх мэдээллийг өглөө.
Маргааш Эрээн, Замын-Үүдийн боомтоор 50 иргэнээ авчирна |
|