Мягмар, 2024-11-26
Х.Нямбаатар: Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сануулах зохицуулалттай болгоно

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл хийж, ХЭҮК-ын болон эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон журмыг танилцууллаа. 
 
Тэрээр "ХЭҮК-ын тухай хуулийг намрын чуулганаар баталсан. ХЭҮК-ын болон эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг өчигдөр /2020.04.15/ Хууль зүйн байнгын хороо баталсан. Өөрөөр хэлбэл, анх удаагаа УИХ-аар байгуулагддаг байгууллагын албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулах шинэ жишгийг тогтоохоор болж байна. ХЭҮК-ын 5, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 30 хоногийн дотор дээрх албан тушаалд нэр дэвшигчдийг бүртгэх ажил өчигдрөөс эхэлсэн. Өчигдөр зарыг сайтад тавьсан. Хэвлэлийн байгууллагуудад энэ зарыг хүргүүлж байгаа. 
 
Яаж сонгон шалгаруулах вэ гэхээр, ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг 9 байгууллагын төлөөллөөс бүрдэж байгаа. Үүнд УИХ дахь олонхи, цөөнхийн төлөөллүүд орж ирнэ. Тус бүр нэг нэг хүн байна. Цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийг төлөөлж байгаа гишүүдээс оруулна. Хүний эрхийн формоос санал болгосон төлөөлөл байна. Хэвлэл мэдээлэл, өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл ч байна.  Ажлын хэсэг шат дараатайгаар нэр дэвшигчийг судалж, сонгон шалгаруулж, УИХ-д оруулна. Улмаар Их хурал батлах юм. 
 
Би өнөөдөр ХЭҮК-ын болон эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон журмыг тусад нь танилцуулж байгаа нь онцлогтой. Бид сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг парламент болон байнгын хороодын гишүүдийн олонхийн саналаар батламжилж байх зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд цаашид бид ШЕЗ, шүүгчийн сахилгын хороо гэх мэт хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөллүүдийг анх удаа нээлттэйгээр, нэр цэвэр гэсэн хүмүүсээр бүрдүүлэх алхмыг ХЭҮК-оос эхэлж бүрдүүлж байгааг та бүхэндээ хэлье" хэмээлээ.  Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 
 
-Амны хаалт зүүгээгүй хүмүүсийг 150 мянган төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл гарсан. Ийм зохицуулалт байгаа юм уу?
 
-Намайг Зөрчлийн тухай хуулийг санаачилж гаргасан, ард түмнийг шулдаг гэдэг сөрөг пиар явдаг.  Уг нь 2015 онд намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө энэ хууль батлагдсан. Хожим нь би нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж ажилласан. 2017 оноос хойш Зөрчлийн тухай хууль хэрэгжиж байна. Жилдээ 1.2 сая хүн Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл эдэлж байгаа. Энэ нэлээд өндөр тоо байгаа. Энэ хуульд засах, сайжруулах зүйл ч бий. Энэ тавдугаар сард багтаж Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихаар би бэлтгэж байна.
 
Шууд торгох гэдэг заалтыг өөрчилж, сануулах, дараа нь торгох гэдэг агуулгыг нэмж байгааг хэлье.  Нэг удаагийн хуулийг дагаад Зөрчлийн тухай хууль нэмэлт оруулж байгаа. Тиймээс торгуулийн асуудал ч үүснэ. Гэхдээ амны хаалт зүүгээгүй бол хэдэн төгрөгөөр торгох нь одоохондоо нарийн тодорхой биш байна.  
 

Х.Нямбаатар: Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сануулах зохицуулалттай болгоно
2020-04-16 15:48:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0