Мягмар, 2024-11-26
2020 онд Хэнтийчүүд “Аваргаа амраах санал” гаргажээ

Хэнтий аймаг УИХ-ын гурван гишүүнтэй ч нэг нь хүчингийн хэрэгт холбогдон аавын хаалга татсан. Хоёр гишүүний нэг нь тэмцэгч Л.Оюун-Эрдэнэ бөгөөд, тэрээр сайд болоод дэвшээд явсан. Нөгөө нэг гишүүн нь Хэнтий аймгаас 2004, 2008, 2012,2016 онуудад УИХ-д дараалан, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг нэмчихвэл таван удаа сонгууль хийчихсэн, 16 жил тасралтгүй гишүүнээр ажилласан, 11 удаа улсад түрүүлсэн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Ийм олон удаа гарсан ч олигтой хийсэн зүйлгүй, “гар барих ганц мэхтэй”, аварга энэ удаа өнжих байх хэмээн Хэнтий нутгийн иргэд шивэр авир ярих болжээ. Энэ удаагийн сонгууль коронавирусын нөлөөгөөр гар барих боломжгүй нэгээс хоёр метрын зайнаас явагдах нь бараг тодорхой болоод байгаа билээ. Харин Л.Оюун-Эрдэнэ сайд, залуу хүн болохоороо үнэхээр санаачлага сайтай, ядаж л эргэж холбогдоод, боломжийн ажиллаж байна. Чингис хааны төрсөн нутгийг Аялал жуулчлалын бүс болгож, бодит олон ажлыг хийж байгаа хэмээн нутгийн иргэд ам сайтай байна. Тиймээс энэ удаа Хэнтийчүүд “Аваргаа амраах санал” гаргаж магадгүй байна. МАН-аас ч үүнийг бодолцож үзэх нь мэдээж юм. Түүнийг эрх баригч нам зүгээр орхихгүй, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн оронд очих болов уу хэмээн таамаглаж байна. 
 

2020 онд Хэнтийчүүд “Аваргаа амраах санал” гаргажээ
2020-04-17 12:25:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0