Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, ажлын байр хадгалах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол гарсан. НДШ-ийг чөлөөлөх хууль гарсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам батлахаар болсон. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар дээрх журмыг баталлаа.
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна.
Төрийн бус байгууллага үүнд хамаарна.
Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна.
Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна.
Ажилтны болон ажил олгогчийн НДШ-ийг чөлөөлөхөө 2020 оны нэгдүгээр улирал буюу 1-3-р сард төлж байсан хэмжээнээс нь илүүгүй хэмжээгээр чөлөөлөхөөр журамд оруулсан. Ажилтны эхний гурван сарын авсан цалингийн дундажаар тооцож зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож дэвтэрт бичилт хийнэ.
Үйл ажилагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ажилтнуудад 04.01-07.01 хүртэл 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг НДШ-ээс чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож зургаан сарын хугацаатай чөлөөлнө.
Ирэх долоо хоногоос ТЕГ,НДЕГ-ууд журамд захирагдаж үйл ажиллагаагаа явуулна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг өчигдөр үдээс хойш олгож эхэлсэн.
Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН, байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд багтана.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна.
45,000 орчим ажил олгогч, 700,000 ажилтан 800-900 тэрбум төгрөгийн НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ.
Бидний тооцоолсноор 45 мянга орчим ААН, 700 мянга орчим даатгуулагч хамаарагдана. 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоололтой байна" гэлээ.
С.Чинзориг: ААН болон ажилтныг НДШ-ээс чөлөөлөх журам баталлаа |
|