УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн даваа /2020.04.20/ гарагт МАХН-аас гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр /2020.04.22/ Ардчилсан намд элсэж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулж зарласан.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авснаар албан ёсоор тус намын гишүүн боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өнгөрсөн 2012 онд МАХН, АН хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэхдээ тэр үйл явц нь сайн байгаагүй. Ард иргэд дүнгээ тавьж, МАН-л хангалттай суудал өгсөн. Гэтэл Засаг дарга нар авлигын хэрэгт холбогдсон, гурвын гурван гишүүн нь хэрэгт холбогдсон байна. Тэгсэн атлаа сөрөг хүчингүй явна. Тэд сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон байна. АН-ыг бүлэгтэй болгож, нийтээрээ хариуцлага нэхэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ утгаараа би АН-д элсэж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсч, үнэмлэхээ гардаж авлаа |
|