Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээж авах хуулийн заалттай.
УОК-ын дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 10 дугаар тогтоолоор УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний 21.00 цагаас энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаахаар болсонтой холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авах болсон байна.
Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийг, холбогдох санхүүгийн эх үүсвэр, зардлын дүнгийн хавсралтын хамт pdf файл /сканердаж/ болгон Bumdarich@audit.gov.mn гэсэн цахим хаягаар илгээх юм байна.
Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээж хэвийн болсны дараа буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авсан мөрийн хөтөлбөрийн эх хувь /цаасан/-ийг хүлээн авах аж.
Бие даан нэр дэвшигчид цахимаар мөрийн хөтөлбөрөө ирүүлэх боломжтой |
|