УИХ- ын үдээс өмнөх чуулганаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, дэлхий дахинд коронавирусийн халдвараар өнөөдөр 2.5 сая хүн өвчилж, манай улсад өнөөдрийн байдлаар 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдаад өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар шийдвэртэй арга хэмжээнүүдийг авсны хүчинд цар тахлын халдварыг дотооддоо барьж чадсан. Ингэхдээ зарим зохицуулалт нь хуулийн гадна хийгдсэн. Тайван цагийн ердийн хууль өнөөдөр цар тахлын үед эрхзүйн чадамжаа алдаж байна. Тиймээс тусгай хуулийн зохицуулалтууд хэрэгтэй. Засгийн газарт 23 эрх өгсөн нь өнгөрсөн саруудад практик үйл ажиллагаанаас нь авч тусгасан. Зайлшгүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх кейсүүд гарч байна. Дэлхийн олон улсад өвчтэй хүмүүсээ ялгаварлан гадуурхаж байна. Зарим улс иргэдээ гаднаас нь шатаах тохиолдол гарлаа, буудахыг хүсэж байна. Бид ердийн хуулиар энэ бүхнийг зохицуулж болохгүй. Иймд нэг удаагийн тусгай хуулийг боловсруулж байгаа юм. Бид түрүүлж хөдөлснөөр өнөөдөр дотооддоо халдварыг алдаагүй байна. Одоо төрийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг нь улам тодорхой болгох шаардлагатай. Төрийн байгууллагуудын шаардлага чангарна. Дотооддоо тархалтыг гаргахгүй барьж чадсан амжилтаа бид хадгалах хэрэгтэй. Хүнд сорилтыг бид зохион байгуулалттайгаар хамтдаа давж гарна гэв.
Ж.Энхбаяр Ердийн хуулиар иргэдээ шатааж, буудаж болохгүй |
|