Мягмар, 2024-11-26
Буриад Улс, Эрхүү мужид нэг сая ам.долларын мах махан бүтээгдэхүүнийг тусламжаар илгээнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай уулзах үеэрээ коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь зориулж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон Эрхүү мужид 1.0 сая ам.долларын мах махан бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэснийг мэдээллээ.
Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот, Орхон аймгийн махны үйлдвэрүүдээс авч, хөргөлттэй авто тээврээр нийлүүлэх гэнэ. Элчин сайд И.К.Азизов ах дүү Монгол Улсын энэхүү сайн санааны буцалтгүй тусламжид гүнээ талархан, баярлаж байна. Энэ мэдээг бид ОХУ, БН Буриад Улс, Эрхүү мужийн удирдлагад хойшлуулалгүй мэдээлэх болно гэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, ҮАБЗ, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлаас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлж, амжилттай ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэдийгээр хорио, хязгаарлалт тавигдсан байгаа ч Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ОХУ-аас 160 мянган тонн улаан буудай нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэж мэдэгдлээ.
Элчин сайд И.К.Азизов төрсөн өдөрт нь зориулан мэндчилгээ илгээсэнд талархсан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн талархлын цахилгааныг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өглөө.
 
 

Буриад Улс, Эрхүү мужид нэг сая ам.долларын мах махан бүтээгдэхүүнийг тусламжаар илгээнэ
2020-04-23 20:01:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0