Д.Сүндий хэмээх шавилхан залуу сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүргийн гэр хорооллоор өөрийн зурагтай малгай, эд зүйлийг тараах болсон. Голдуу нас барсан алдар цуутай хүмүүсийн үйл хэргийг мөнхлөх зорилготой “сан” байгуулан ажиллах нь манайд нийтлэг байдаг жишиг. Гэтэл энэ залуу амьд сэрүүн хэрнээ өөрийн нэрээр сан байгуулан яваа нь олонд танигдах зорилго. Улс төрд барилдах сонирхол ихтэй ч учраа сайн олохгүй байгаа мөнгөтэй залуу сүүлийн үед сүрхий улстөржих болсон нь сонгууль ойртсоных. Түүний талаар хайлт хийвэл эхнэрээ хэвтэрт ортол нь зодож нүдсэн гэдэг мэдээлэл явж байна. Бүр хавиргыг нь хугалаад, цагдаа шүүхдээ тулсан нь үнэн болохыг Хан-Уул дүүргийн прокурор үгүйсгээгүй. Авсан эхнэрээ хайрлаагүй араатан шиг хүн, ард олныг хайрлах нь юу л бол. Мөнгө үзсэн хүн чанаргүй, сэтгэлгүй шинэ цагийн хурган баячууд улс төрд орох гэж зүтгэх болжээ. Мэдээж хэрэг “Нэт Капитал” гэдэг ББСБ буюу мөнгө хүүлдэг, баялаг бүтээдэггүй газрын эзэн. Тус байгууллагыг шалгавал “No” ихтэй л дуулдана. Тиймээс санхүүгээ хамгаалах, улам өсгөх гэж л улс төрд ордог шүү дээ. “Сүндий ч мөнгөөр бороо оруулж байна аа, Эрдэнэ даргыг Африкт арслан буудуулсан, бүр болоогүй 800 сая төгрөг өгч тойрог авсан гэдэг баримт байгаа гэсэн шүү” хэмээн АН-ын залуус дотоод сүлжээ буюу Viber- аар ярилцаж байгаа нь ил болжээ. Бүр Чингэлтэй дүүрэгт АН-аас 2016 онд нэр дэвшиж байсан Эрдэнэбулган бичсэн байна. АН-ын хувьд 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа ч зарим нь тус мөнгийг хэд дахин давуулан өгч буй болтой.


Н.Амраа
| Д.Сүндий 800 сая төгрөг С.Эрдэнэд өгч дэвших эрхээ авсан уу |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24