Мягмар, 2024-11-26
Сошиал дахь Солонгосчууд: Чингис хаанаас өөр юу ч үгүй хоцрогдмол оронд доромжлууллаа

Korean Air компанийн нисэх онгоцонд сууж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд санаатай хүрсэн хэргээр саатуулагдаад буй ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт 10 хоногийн турш хилийн хориг тавиад байна. Цагдаагийн газарт 11 цагийн турш мэдүүлэг өгөхдөө, “Архи уусан байсан болохоор санахгүй байна” гэж ярьсан тухай нь Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Харин дээрх мэдээллүүдийг уншсан Солонгос улсын сошиал хэрэглэгчид өөрсдийн сэтгэгдлийг доорх байдлаар илэрхийлж байна.

  • Согтуу хүнийг онгоцонд суулгадаггүй. Иймээс хийсэн хэргээ санахгүй хэмжээнд согтуу байгаагүй нь тодорхой.
  • Цагдаад мэдүүлэг өгөөд л эхэлбэл бүгд согтуу “новш” болон хувирах юм даа.
  • Ийм хүн ҮХЦ-ийн дарга гэхээр энэ улс ямар түвшинд байгаа нь тодорхой байна.
  • Ганц ч онгоцгүй хоцронгуй улсын “гахай”.
  • Өрөвдөлтэй амьтан. Хамаагүй хүний өгзгөнд хүрвэл “новш” болно гэдгээ мэдэхгүй байж ҮХЦ-ийн дарга хийнэ гэнэ ээ?
  • Бүхэл улсын ҮХЦ-ийн дарга байж бэлгийн дарамт үйлдэх? Яаж хөгөө чирж байгаа нь энэ вэ? Монгол улс ч байдгаараа ялзарчээ.
  • Энэ чинь л Монголчууд. Миний амьдардаг газар ирээд хараарай. Зүгээр л тэр чигтээ танхай амьтад. Кино театрт хүн мөрлөнө, түлхэнэ, муухай харна.
  • Нисэж яваа онгоцноос шидээд үз, тэгвэл санах байх.
  • Хоцрогдмол ийм оронд хүртэл доромжлуулах юм байна л даа. Цагдан хорих хэрэгтэй.
  • Монгол жуулчид, энд амьдардаг Солонгос иргэд гээд л, ерөөс тэднээс бид өшөө авахад ч багадна. Үнэхээр түвшин доогуур ард түмэн. Монгол руу аяллаар явахгүй байсан нь дээр.
  • Чингис хаанаас өөр юмгүй хоцрогдмол улс. ҮХЦ-ийн дарга нь ийм байхад энэ улсад очиж үзээд ч хэрэггүй.
  • Харанхуй бүдүүлэг орны “малд” дорд үзэгдчихээд яагаад ноёнтон мэт хүндлэл үзүүлээд байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: Netizen Buzz MGLtrans хуудас


Сошиал дахь Солонгосчууд: Чингис хаанаас өөр юу ч үгүй хоцрогдмол оронд доромжлууллаа
2019-11-07 16:34:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0