ТУЙЛБАРГҮЙ
Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан, зөвлөх Г.Уянга нар бие дааж өрсөлдөхөөр болсон нь ерөнхийлөгч АН-д итгэхгүй банйа уу, нөлөөлөлгүй болсон уу, бие даасан нь дээр гэж үзсэн үү гэдэг удахгүй ил болно. Яруу найрагч Ц.Хулан аавын нутаг Төв аймагт бие дааж өрсөлдөх магадлал өндөр байна. Хэдийгээр сонгуульд ялж чадахгүй ч нэр дэвшигчдэд хөөрхөн гай болох чадвартай. Ц.Хулан 2016 онд МАН-ын сонгуулийн штаб хавиар эргэлдэж, сонин сэтгүүлд бага зэрэг тусласан ч дараа нь сайд болно хэмээн ханхалзаж, хуурай, нойтон агсам тавьсан дуулдсан. Сайд болж чадаагүй учраас өс санаж, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын эсрэг явж, одоогийн ерөнхийлөгчийг дэмсэн. Түүний шанд зөвлөх болж саарал ордонд суух болсон. Улс төрийн туршлага, хууль, эдийн засгийн мэдлэг дульмаг ч уран цэцэн үгтэй, толгой холбож шүлэглэж сууж чадах нэгэн. Гэхдээ УИХ-ын гишүүн гэдэг хууль батлаж, улсаа хөгжүүлэхэд оюун бодлоо чилээх ёстой газар. Цэр нь жээжиндээ, бөөр нь бөгсөндөө байх нь зүйлд нийцнэ. Дуулдаг, шүлгэлдэг, барилддаг нь тэр чиглэлийн ажлаа хийгээд улсаа удирдаж чаддаг нь удирдах нь зүйтэйг сүүлийн хэдэн жилд би ч харлаа, та ч харлаа. Тиймээс Ц.Хулан бие дааж дэвшээд нэг их хол давхихгүй болов уу.
ИТГЭЖ БОЛОХГҮЙ ХҮН
Ц.Уянга нижгээд удаа дэвшсэн ч нэг удаа УИХ-ын гишүүн болж үзсэн. Тэр үедээ төлөвшиж амжаагүй, сэтгүүлчийн ажлаа хийсээр дууссан. Анх Эрдэнэтийн Ш.Отгонбилэгийг шоглож сэтгүүл зүйд орж ирсэн тэрээр өнгөрөн сонгуулиар "Монос"-ын Л.Эрдэнэчимэгийн алдарт "Архи, Тамхи, Секс" гурав гэдэг бичлэгийг задласан хэрэгт орсон. Хамт ууж идчихээд, бичлэг хийгээд, түүнийгээ задлаж сууна гэдэг ямархуу хүн бэ гэдгийг шууд харуулсан. Итгэж болохгүй хүн гэдгээ батласан. Тиймээс ч үйлийн үр өөр дээр нь ирж 2016 онд рейтинг өндөр байсан хэдий ч Чингэлтэй дүүрэгт навс ялагдсан. Олон нам дамжиж, үзэл бодол, итгэл үнэмшил гээчийг хог дээр хаясан тэрээр энэ удаа АН, ЭНТТ-ын намаас биш "Бие дааж" өрсөлдөхөөр болжээ. Чингэлтэй дүүрэгт МАН-аас эмэгтэй квот УИХ-ын гишүүн, сэтгүүлч М.Оюунчимэг дэвшх нь тодорхой. Г.Уянга ямар бичлэг задлаж, сенсаац тарихыг таашгүй юм.
М.Жаргал
Ерөнхийлөгчийн хоёр зөвлөх "Бие даана". |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10