Мягмар, 2024-11-26
М.Чимэддорж: АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд хуурамч мэдээлэл түгээсэн

АН-ын ҮБХ-ны зарим гишүүн МАН-ын нэр бүхий гишүүдээс мөнгө авч улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржийн зүгээс дээрх мэдээлэл нь худал бөгөөд АН-ын зүгээс санаатай, зохион байгуулалттайгаар тараасан хэмээн үзэж ЦЕГ-т шалгуулахаар гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, энэхүү мэдээллийг тараасан хуурамч хаягийг тодруулж өгөх, мөн дээрх мэдээллийг дахин түгээсэн хүмүүст хариуцлага тооцуулах хүсэлт тавьжээ. Тэрбээр уг хуурамч мэдээллийг АН-ын Хэрэг эрхлэг газар, УИХ дахь бүлгийн ажлын албаны ажилтнууд олон нийтийн сүлжээнд  түгээсэн. Тэр дундаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд уг мэдээллийг твиттерт хоёр ч удаа түгээсэн. Иймээс З.Энхболдыг шалгаж Эрүүгийн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцох ёстой гэлээ.
Мөн тэрбээр АН 100 сая төгрөгийн татвар авч байгаа нь Монгол Улсад өдгөө мөрдөгдөж байгаа хуулиар хүний сонгогдох эрхэд хязгаар тавьсан үйлдэл. Хоёрдугаарт үүнийг эсэргүүцэж гарын үсэг зурсан ҮБХ-ны гишүүдийг шийтгэж байгаа. Намаа эрүүлээр шүүмжилсэн залуусаа мөнгө авсан гэж гүтгэж, намаасаа болон ҮБХ-ноос хөөж байна. АН-д авилгатай холбогдсон улс төрчид энэ удаагийн сонгуулиар дараагийн үеэ залгамжлуулах гэж бэлтгэж байна. Одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн ихэнхийнх нь эцэг эх, ах дүү хамаатан садан нь төрийн өндөр албан тушаал хашдаг болон хашиж байсан хүмүүс. Мөн авилга албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүсийн хүүхдүүд болон хамт ажиллаж байсан хүмүүс.
АН-ын дотор хоёр том бүтэц бий. Нэг нь АН-ын Үндсэн дүрмийн хороо юм. Энэ бол С.Эрдэнэ даргын тоглоомон утсан хүүхэлдэй. Хоёрдугаарт, Дотоод Сонгуулийн Хороо гэж бий. Энэ нь З.Энхболдын тоглоомын бүтэц. Энэ байгууллага бол АН-ын олон мянган гишүүдийг санал өгөх эрхгүй болгосон. Мөн олон хүнийг дотоод сонгуульд өрсөлдөх боломжгүй болгож байгаа. З.Энхболдод таалагдаагүй гэх шалтгаанаар дотоод сонгуульд өрсөлдүүлдэггүй. Намайг 2017 онд намын даргад өрсөлдөх гэхэд 240 сая төгрөг шаардсан. Мөн онд ҮБХ-ноос өрсөлдөөд гарч ирэхэд шалтгаангүйгээр хассан. Одоо үзэл бодол өөр гэх шалтгаанаар ҮБХ-ноос хасч байна. Энэ нь улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхэд минь халдаж байгаа учраас энэ асуудлыг шүүхэд өгнө гэв.
Цаашилбал, тэрбээр С.Эрдэнэ, З.Энхболд нарт АН-ын УИХ-ын сонгуульд ялуулах ямар ч сонирхол байхгүй. Өөрсдөөс нь өөр үзэл бодолтой хүмүүсийг зохион байгуулалттайгаар шахан гадуурхдаг. Одоо харахад АН-ын даргаар ажиллаж, ардчилсан хувьсгалыг манлайлж явсан хүмүүс бүгд бие дааж нэр дэвшихээр боллоо. Түүгээр ч барахгүй АН-ын одоогийн дэд дарга бие дааж нэр дэвшинэ гээд бүртгүүлчихсэн байна. Бие дааж нэр дэвшинэ гэсэн хүмүүсийн дотор АН-ын 50 гаруй гишүүн байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол 2020 оны сонгуулийн дараа АН-ын удирдлагууд эрх мэдлийг өөрсдөдөө цаашилбал өв залгамжлагчдадаа үлдээх далд сонирхол яваад байх шиг гэлээ.

М.Чимэддорж: АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд хуурамч мэдээлэл түгээсэн
2020-04-29 13:57:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0