Дэлхий тэр аяараа айдаст автаж, улс гүрнүүдийн удирдагчид коронавирустэй дайн зарлаад тулалдаж байхад манай эрх баригчид л сонгуулиас өөр юм бодох тэнхэлгүй явна. Уул нь бид, түрүүчийн сонгуулиар УИХ- 65 суудал авсан МАН, түүний удирдагчид, даан ялангуяа М.Энхболд, У.Хүрэлсүх нараас мөн ч их зүйлийг хүсэн хүлээж байсансан даа. Өвгөн сэтгүүлч миний төдийгүй, өргөн түмнийхээ итгэл дээр ус цацсан. Өнөөх сайхан амлалтууд нь огт биелсэнгүй.
Урд өмнө Монголын Их хурал байтугай дэлхийн парламентын түүхэнд гарч байгаагүй аймшигт аллага, үхэл, хулгай худал, авлига албан тушаалын хэрэг, хүчин хүчирхийлэл, энэ л парламентын үед гарлаа.
Би амлалтаас нь хэдэн зүйлийг сануулья. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд болохдоо, “Монголд шударга ёсыг тогтооно” гэж гарч ирсэн.
Алив тэр шударга ёс! Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж төлөвлөөд, төсөвт тусгасан олон зуун тэрбум төгрөгийг хуваагаад завшчихсан УИХ-ын 42гишүүн, түүнийг зохион байгуулсан дарга, сайд нартаа арга хэмжээ авсан уу? Үгүй! Энэ бол ард түмнийхээ ажил амьдралыг хулгайлсан хамгийн аймшигт хулгай энэ байлаа.
Иргэд нь ЖДҮ-г хөгжүүлэх сангаас30 саятөгрөг авах гэж” майлж”байхадхувьдаа 30компанитайБ.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг Хятадынхөрөнгөоруулалттай “Шинжиан Шинфа” ХХК-д нэг өдрийн дотор олгож М.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд хандивласан байхад арга хэмжээ авсан уу. Үгүй!
Албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд” компанидаа НӨАТ-ын буцаанолголтоос 36 тэрбумыг Сангийн яамнаас олгуулсан байсанд нь хариуцлага тооцсон уу? Үгүй!
Ирвэс хамгаалагч хүү Т.Лхагвасүмбэрэлийн амиараа хамгаалж байсан Тост Тосон бумбын нуруун дахь ордодЗасгийнгазрын тогтоол гаргуулан олборлолт явуулж хөрсийг нь хуулж, эх говийн баянбүрдийг нь сүйтгэж нүүрс олборлож байхад хариуцлага тооцож байгаа юу? Үгүй!
Ерөнхий сайдын хэлснээр, Б.Чойжилсүрэн яасан ханаж цаддаггүй шуналтай юм бэ. Алив хаана байна, тэр,шудрага ёс.
Монгол Улсын хөрөнгийн бараг тал хувийг оффшор бүсэд аваачиж нуучихаад тэр хөрөнгөнийхөө хойноос оргоод гарчихсан, нэг үгээр хэлвэл эх орноосоо урвасан гэмт этгээдүүдэд арга хэмжээ авсан уу? Оффшорынх нь хөрөнгийг оруулж ирсэн үү? Үгүй!
Банк дампууруулан олон зуун хүн, байгууллагыг хохироосон, улмаар залилан хийсэн гишүүндээ арга хэмжээ авсан уу? Үгүй !
Төрийн ордныг архины мухлаг шиг болгож, хавтгайрсан архидалт зохион байгуулж, хүний аминд хүрсэн хүмүүс, бас архичин авгай, сонгууль болгоноор бэлэн мөнгө тараадаг нүүрсчин-шуналтай хувалз нартаа арга хэмжээ авсан уу? Үгүй!
Харин ч Б.Чойжилсүрэн, Д.Оюунхоролоос нь эхлээд байнгын хорооны дарга болгон дэвшүүлж, эрхлүүлж байгаа. Ингэж болдог юм уу?
Арван тэрбумын зээлээ Монголбанкаархаалгачихаад улсын мөнгө завшин яваа Ц.Гарамжав гишүүндээ арга хэмжээ авсан уу? Үнэнийг нь хэлсэн, нэвтрүүлсэн сэтгүүлчийгяаж бузар муухайгаар доромжилж, загнаж байв даа. Монголчууд телевизээр тэр муухай авир араншинг нь харсан л байх. Тийм хүн Монгол Улсын төрийн дээд сэнтийд сууж байх ёсгүй биз дээ.
Монгол Ардын Нам-манай нам2016онысонгуульд ямар сайхан зүйл амлан, бидний тархийг угаасан гээ! Ард түмний амьдрал дээшилсэн үү! Үгүй!
Бүр ядуусын эгнээг мянга мянгаар нь нэмэгдүүлчихээд “Дундаж орлого сая давлаа” гэж худлаа мэдээллээр бидний тархийг угааж байгаа. Эмнэлэг нь ч оргүй, сургууль нь ч 2-3 ээлжээр хичээллэдэг хэвээрээ. Ядаж л Яармагийн 300ортойэмнэлэг,Түлэнхийн төвийг ашиглалтад оруулчих ухаан байсангүй. Цар тахал Монголд орж ирчихээд улс орон даяар түгшиж байхад Г.Занданшатарын багийнхан хүний амь бодсонгүй, сонгуульд л хамаг мөнгөө хав дарж суугаа.
Өнөөх 4-5 тэрбум ам.долларын нөөц хаа явна?! Нөгөө төсөвт зөвхөн өөрсдийнхөө сонгуулийг бодон суулгасан 2.2 их наяд төгрөг хаа явна?!Ард түмэн нь, эрээн даавууны өөдөс бүхнээр амны маск хийх гэж ядаж байхад энэ эрхмүүд АНУ-аас нэг бүр нь 2000 гаруй ам.долларын үнэтэй 250 ширхэг, санал тоолох хар машин авна гэж зарлаж байх юм.Өнөөх санал луйварддаг хар машин шүү дээ.
Арай ч дэндэж байна даа,манай намын удирдлагууд!
Би гурван удаа хөөгдсөн ч гэсэн Ардын намын батлахыг жараад жил хадгалж яваа ахмад сэтгүүлч. Орой дээрээ тахин шүтэж явсан намаа, ингэтлээ худалч хулгайч нарын нам болно гэж даанч бодсонгүй явж дээ.
Олон жил нэг дүүрэг, нэг хороонд амьдарсан нөхөд маань надаас “Жамьян гуай, өнөө жилийн сонгуульд аль нам, хэнд саналаа өгвөл дээр вэ” гэж асуудаг юм. Би тэдэнд “Аль ч намын байсан, энэ худалч, хулгайч, хууль бусаар баяжигчид, төрийн мөнгийг үрэн таран хийгчид, уул уурхайг самардаж хүний аминд хүрсэн “араатнууд”-ыг л “Монгол төрийн ордны алтан босгоор бүү алхуул” гэж хэлж байгаа.
Энэ удаагийн сонгуульд, ЖДҮ сангаас хулгайчид, концесчин, гэр бүлээ хүчирхийлэгч, архичин авгай нар, намааялагдуулсан дарга, хууль бусаар баяжигч хунтайж нар, төрийн мөнгийг 20 тэрбумаар тараагч шуналтан...зүсэн бүрийн хүмүүс нэр дэвшинэ хэмээн чих дэлсэх боллоо.
Намын дарга У.Хүрэлсүх Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа гэж хэллээ. Тиймээ, зөв.Намаасаа урвахгүй, хэлсэн үгнээсээ буцахгүй гэсээр Ерөнхий сайд болсныг тань буурал тэргүүндээ тодхонсанаж байна. Зүгээр л“Б.Чойжилсүрэн яасан ханаж цаддаггүй шуналтай юм бэ” “Хулгайч нарыг нэр дэвшүүлэхгүй” гэж хэлээд орхидог биш хариуцлага тооцдог байгаасай гэж би байтугай ард түмэн чинь харж нүдээ чилтэл хүлээж байна.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У,Хүрэлсүхэд хандаж ахмад сэтгүүлчийн хувиар дахин захихад “Парламент гэдэг бол ард түмний хураангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэсэн үгэндээ эзэн болж Тост Тосон бумбаас тос биш цус гаргаж яваа, ЖДҮ ч бай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан ч бай бүгдээс нь хулгайлсан, Төрийн ордонд хүн амины хэрэгт холбогдсон улстөрчдийг бүү дэвшүүл.
Төрийн минь сүлд өршөө хэмээн залбирдаг Төрийн ордны алтан босгоор бүү алхуул.
Ард түмэн минь, 2020, 2021 оны сонгуулиуд бол та бидний, бүр Монголын хувь заяаны сонгуулиуд шүү. Түрүүчийн сонгуулиудад ямар хүнийг сонгож байснаа одоо хараа биз дээ. Хараад ой гутаж, байгаа биз дээ! Энэ удаад, хэдэнтөгрөг тараагаад, инээж ирсэн бүхнийг битгий сонгоорой. Тэр багны цаана танд өгсөн хэдхэн төгрөгөө тэрбумаар үржүүлж хувьдаа авагчид байдгийг харж хаширлаа шүү дээ.
Цаана чинь, хөрөнгө мөнгөгүй, ар өврийн хаалгагүй хэрнээ, энэ эх орон ард түмний төлөө цохилох зүрхтэй, шударга дайчин залуус, энэ сонгуульд олноороо өрсөлдөх юм билээ. Тэднийг л олж сонгоорой. Сэтгүүлч бид, энэ худалч хулгайчдаас хэн хаана нэр дэвшиж байгааг тухай бүр нь та бүхэндээ баримт сэлтээр мэдээлж, тарааж байх болно. Анхааралтай тусгаж аваарай хэмээн захиж байна. Энэ бузар булхайнуудыг одоо төрийн ордны алтан босгоор дахиж алхуулахгүй юм шүү.
Г.ЖАМЪЯН /МУГЗ/
2020.04.27
Өдрийн сонин
Төрийн ордны алтан босгыг ч бүү алхуул! |
|