Мягмар, 2024-11-26
Увсын төсөв ураг төрлийн хэлхээ

Татвар төлөгчдийн мөнгийг танил тал, ах, дүү хамаатан саднаараа тендер нэрээр хувааж авдаг байдал хавтгайрлаа. Үүний тод жишээг Увс аймагт өрнөсөн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жагсаалтаас харж болно. Манай сонин өмнөх дугааруудад тус аймагт төрийн албаны ураг төрлийн хэлхээ болоод ашиг сонирхлын зөрчилтэй компаниуд тендер хэрхэн хувааж авсан талаар хүргэсэн.
Энэ удаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат, ИТХ-ын дарга Э.Насанбат зэрэг албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй компаниудаараа дамжуулан хэдэн тэрбум төгрөгийн тендер авсан талаарх баримтыг хүргэж байна. Тендерээс төрсөн тэрбумтнууд хоёр том намд үүрлэж, сонгуулийг санхүүжүүлж, шан харамжид нь өөрсдийнхөө бизнест ашигтай шийдвэр гаргуулах, албан тушаал авах гэх мэтээр төрийн албыг ашиг сонирхолдоо дөрлүүлж байх. Товчхондоо, хамаг л өнгөтэй өөдтэй, өндөр дүнтэй тендерүүдийг нам дамжсан нөхдүүдийн хамаарал бүхий этгээд авч байгаа нь төрийн алба төрлийн алба болсны нэг илрэл биз ээ.
Тэд өөрийн хамаарал бүхий компанидаа тендер авч өгөөд үнийн дүнгээс нь 10-12 хувь авдаг гэх мэдээлэл байна. Ингэж сонгуулийн санхүүжилтээ татвар төлөгчдийн мөнгөнөөс нугалаа гарган олж, иргэдэд баруун солгойгүй мөнгө тарааж санал худалдаж авч байгаа нийтлэг дүр төрх оршсоор буй. Нэг ёсондоо, таны төлсөн татварын мөнгөөр иргэдийн саналыг авч, эргээд тендерээс хувь хүртэж, хувийн бизнесээ тэтгүүлж хэтэвчээ зузаатгасан шиг ээ эрх ямба эдлэн сууна.

 Ч.Хүрэлбаатарын оролцоотой тендерүүд

Холбогдох АИТХ-ын төлөөлөгч ба гарын хүн

Компанийн нэр

Ажил үйлчилгээ

Мөнгөн дүн

Мян ₮

Төрийн банкны дэд захирал Д.Сугар

“Содмандах” ХХК

цэцэрлэг

762,229.5

С.Цэцэгбал АИХТ

Арвижих-Увс ХХК

сургууль

2,900,000.0

С.Цэцэгбал АИХТ

Арвижих-Увс ХХК

Соёлын төв

1,735,231.6

Батмөнх  АИХТ

Их гүн консракшн ХХК

Спорт заал

785,000.0

Ө.Барсүрэн

Кунгсхолм Эм Жи Эл ХХК

Соёлын төв

1,495,394.0

Ө.Барсүрэн

Кунгсхолм Эм Жи Эл ХХК

Цэцэрлэгт хүрээлэн

278,006.0

Ө.Барсүрэн

Кунгсхолм Эм Жи Эл ХХК

Засвар тохижилт

109,800.0

Ө.Барсүрэн

Амарсанаа ХХК

Инженерийн шугам

1,329,516.2

Ө.Барсүрэн

Амарсанаа ХХК

Коллеж дотуур байр

5,900,000.0

Ө.Барсүрэн

Амарсанаа ХХК

сургууль

1,900,000.0

Бямбажаргал

Дүүрэн шим ХХК

Улаангом-Улаан Уул зам

492,5400.0

Баяраа

Тоосгон Уул ХХК

Инженерийн шугам

1,394,187.5

С.Анхбаяр АИХТ  /хамаарал бүхий/

Мана Оюу Увс ХХК

Инженерийн шугам

1,450,000.0

С.Анхбаяр АИХТ  /хамаарал бүхий/

Мана Оюу Увс ХХК

Сумын тамгын газрын байр

1,150,000.0

Дашдэндэв /Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежер/

ДМТМ

цэцэрлэг

720,000.0

Цэрэндулам АИХТ

Ундарга петролиум

Спорт заал

1,179,349.2

Цэрэндулам АИХТ

Ундарга петролиум

Сумын төвийн зам

994,986.5

Цэрэндулам АИХТ

Ундарга петролиум

Соёлын төв

1,500,000

Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хөрөнгө оруулалт нэрээр аймгийн ИТХ дахь өөрийн фракцын төлөөлөгч н.Цэцэгбал, н.Баяраа, С.Анхбаяр, н.Нямсамбуу, н.Батмөнх, н.Цэрэндулам, н.Энхбат, н.Төгсжаргал ирэх онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өрсөлдүүлэхээр бэлтгэлээ базааж буй “Амарсанаа” компанийн захирал Ө.Барсүрэн, Увс аймгийн Төрийн банкны захирал, “Дүүрэн шим” компанитай Бямбажаргал нарын компаниар дамжуулан 30 гаруй барилга байгууламжийн тендер авчээ. 
Жишээлбэл, Увс аймгийн Төрийн банкны дэд захирал Д.Сугарыг мэргэжилтэн байхаас нь Ч.Хүрэлбаатар сайд өөд нь татаж, Төсвийн байнгын хорооны дарга байхдаа хотод авчирч Хан-Уул дүүргийн Төрийн банкны салбарын захирал, Сангийн сайд болонгуутаа Увс аймгийн Төрийн банкны дэд захирлаар томилжээ. Д.Сугар нь “Содмандах” компанийн захирал Д.Энхбаатарын дүү. Түүний ах Д.Гомбосүрэн Увс аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын ерөнхий архитектураар ажилладаг. Эхнэр нь ИТХ-ын дарга Э.Насанбатын “Мөнхжим Өргөө” компанийн ерөнхий инженерээр ажилладаг аж.  

Н.Цэрэнбат 10.06 орчим тэрбум төгрөгийн тендер авч өгчээ

Холбогдох АИТХ-ын төлөөлөгч ба гарын хүн

Компанийн нэр

Ажил үйлчилгээ

Мөнгөн дүн

Мян ₮

Үеэл

Ундарга констракшн

Сургуулийн барилга

3,892,449.0

Үеэл

Ундарга констракшн

Цэцэрлэгийн их засвар

349,939.7

Үеэл

Ундарга констракшн

Соёлын төвийн их засвар

1,425,000.0

худ

ССТ ОД ХХК

Багийн төвийн байр

49,483.1

худ

ССТ ОД ХХК

худаг

50,000.0

худ

ССТ ОД ХХК

Хөв цөөрөм

4,300,000.0

Хөрөнгө оруулалт нэрээр Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат өөрийн сонгогдсон тойрогт хэрэгжүүлж буй Увс аймгийн 2019 оны хөрөнгө оруулалтаас өөрийн үеэл н.Алтангэрэлийн “Ундарга констракшн” компаниар нийт 5.6 тэрбум, үеэлийнхээ хадам аавын компанид БОАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Хяргас суманд 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөв цөөрөм бариулж байгаа юм. 
Тодруулбал, “ССТ-Од” компани Увс аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Э.Баатарсангийн аав н.Эрдэнэбаатарынх. Э.Баатарсангийн эхнэр Н.Цэрэнбат сайдтай үеэлүүд. 

Б.Чойжилсүрэнгийн “хурд” группын туслан гүйцэтгэгч компани гурван тэрбумын тендер авсан

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан “Хурд” группын туслан гүйцэтгэгчээр олон жил ажилласан “Шинэ их холдолт “ компани Увс аймгийн Улаангом сумын III багийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлыг гурван тэрбум төгрөгөөр хийж байна. Уг баг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн сонгогдсон тойрог юм. 

 

 

 

 

 

 

 

 


Увсын төсөв ураг төрлийн хэлхээ
2019-11-08 11:27:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0