Хэлэлцэх асуудлаас өмнө гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
Өнөөдөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах нэг асуудал бол АМНАТ-ын тухай хууль юм. УИХ-ын 2020 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Гэвч улсын төсвийг хэлэлцэх явцад нэг хүндрэл үүссэн. Энэ нь ҮХЦ-ээс гаргасан АМНАТ-тай холбоотой шийдвэр. Засгийн газар 2020 оны төсвийн төслийг боловсруулахад АМНАТ-аас 1.4 их наяд төгрөг оруулахаар төлөвлөсөн. Одоо АМНАТ-ын хууль хүчингүй болсонтой холбоотойгоор энэ орлогыг яах уу гэдэг нөхцөл байдал үүссэн. Тиймээс өнөөдөр Эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, АМНАТ-ын тухай хуульд оруулах төслийг хэлэлцээд, мөн өнөөдөр чуулганы хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах шаардлагатай. Төсвийн эцсийн хэлэлцүүлэг гэхэд энэ хуулийг хамтад нь хэлэлцэхгүй бол төсвийн орлого тал тасарна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
АМНАТ-тай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо үдийн завсарлагааны үеэр хэлэлцэх чиглэлийг байнгын хорооны даргад өгсөн. Цаг хугацаатай асуудал учраас ажлын хэсэг байнгын хорооны хуралдаанаас өмнө дүгнэлтээ гаргах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
Д.Тогтохсүрэн гишүүний саналтай санал нэгдэж байна. АМНАТ-ын төслийг аль болох байнгын хороо, ажлын хэсэг нь яаралтай хуралдаж асуудлаа хэлэлцмээр байна. Элчин сайдуудын томилгооны оронд ирэх оны төсвийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулмаар байна. Томилгоог хэлэлцэхээр бөөн асуулт хариулт, сургаал айлдаад хамаг цаг хугацааг авна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Д.Сумъяабазар сайд өчигдөр АМНАТ-ын хуульд өөрчлөлт орох шаардлагагүй. Төсөвт нөлөө үзүүлэхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Засгийн газар ийм байр суурьтай байхад бид нар өнөөдөр яарч сандраад байх шаардлага байна уу. Төсөв бол төсөөлөл. Хэрэв шаардлагатай бол та төсөвт тодотгол хийж болдог. АМНАТ-ын хуулийг хэлэлцэхгүй бол төсвийн хууль батлагдахгүй юм шиг яриад байж болохгүй. Засгийн газрын сайд нь санаа тавихгүй байхад УИХ санаа зовниод байх хэрэг байгаа юм уу.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
УИХ-ын даргаа надад санал байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулаад ажлын хэсэг гаргаж өгөөч. Чөлөөлт бүс байгуулах хуулийн төслийг өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Энэ төслөөс бол Ө.Энхтүвшин миний бие ардын дайсан, урвагч болчхоод байгаа. Чөлөөт бус Монголд байгуулна гэсний төлөө эсэргүүцэж байгаа. Чөлөөт бүсэд тусгай дэглэм үйлчилдэг юм. Энэ хуулийн дагуу ажиллаж байна гэж хэлсний төлөө ингэж хэлүүлж байсан. Цааш Чөлөөт бүсийн хуулийн нэмэлт, өөрчлөлт явах юм уу, үгүй юм уу. Хэрэв явахгүй гэвэл Чөлөөт бүсийн хуулийг цуцал. Хууль нь байгаад тэрийг нь хэрэгжүүлье гэхээр болохгүй юм шиг ийм байдалд төр яаж цааш явах вэ. Энэ хуулийг төсөлд ажлын хэсэг байгуулж, олон нийтэд зөв мэдээлэл өгсний дараа энэ хуулийг хэлэлцье гэж бодож байна. Үгүй бол цаашид Монгол Улсын төр үйл ажиллагаа явуулахад хэцүү байдалд орлоо шүү. Сошиалоор гөвүүллээ гээд асуудлыг хойшлуулдаг ийм болчихлоо. Төрийн удирдлага гудамд, сошиалд гарчихлаа.
Ө.Энхтүвшин: Би Чөлөөт бүсийн хуулиас болж ардын дайсан, урвагч болчихлоо |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10