УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. ҮХЦ мандатын тоогоор санал дугуйлна гэсэн маргааныг авч хэлэлцээгүй бол улс төрийн намын бүртгэлийг асуудлыг хууль зөрчсөн гэж үзсэн байна. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө УДШ-д бүртгүүлсэн байна гэжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 зүйлийн 6,1 хэсэг дэх "Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй", 28.3.1 дэх "Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн" гэсэн нь Үндсэн хуулийн сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ үзжээ. УИХ дээрх хуулийн заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.
УИХ-ын сонгууулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй |
|