УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл өглөө. Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Цар тахалтай холбоотой худал мэдээлэл олон нийтэд түгээсэн бол Зөрчлийн тухай хуулиараа хариуцлага тооцно. Улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шаардлага үүсэж байгаа учраас олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу холбогдох зохицуулалтуудыг хуульд тусгасан” гэв. Мөн уг хуульд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулж, төсөв, санхүүгийн онцгой эрхийг Засгийн газарт олгохоор заажээ. Тодруулбал, шаардлагатай нөхцөлд батлагдсан төсвийг нэмэгдүүлэхгүйгээр дотооддоо төсвийн зохицуулалтыг хийх эрх мэдлийг Засгийн газарт олгосон бөгөөд УИХ-аас Түр хороо байгуулж, хяналт тавихаар тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу нийгэм, эдийн засгийн холбогдох зохицуулалтуудыг нэмж, хууль хоорондын болон хүний эрхийн зөрчил гаргахгүйн тулд энэхүү нэг удаагийн хуулийг баталсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. Хуулийн хүрээнд эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах ипотекийн зээлийн тусгай хөтөлбөр гаргахаар тусгасан байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтлах юм байна.
| Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй алба хаагчдыг "түрээслээд өмчлөх" орон сууцны хөтөлбөрт хамруулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24