“Шилэн нам” түншлэлээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлж байна.
Монгол Улс 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн 16-р зүйлийн 10 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ...” гэж заасан.
Өнгөрсөн хугацаанд манай улсад амжилттай хэрэгжиж ирсэн ардчиллын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө юм. Ийм ч учраас Монгол Улсад улс төрийн намууд шинээр байгуулагдах, нэгдэх, салах замаар олон намын тогтолцоо бүрэлдэн тогтож, олон ургалч үзэл бодит утгаараа хэрэгжих нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа аж.
“Шилэн нам санаачилга”-ын түншлэгч талууд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар дараах шаардлагыг хүргүүлжээ.
Нэг.
Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр намууд “Улс төрийн намын тухай хууль”-д заасны дагуу 801-ээс доошгүй гишүүний бүртгэлтэйгээр байгуулагдсан байдаг.
Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2-р хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн 19.1.2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг хэлэлцэж дэмжсэн нь:
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” бүлэгт хүний эрхийг хязгаарласан заалт нэмэж байгааа нь зарчмын хувьд зөрчилтэй. Үндсэн хуулийн үзэл санааг дордуулсан байна хэмээн үзэж уг заалтыг хасахыг шаардаж байгаа аж.
Хоёр.
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн ардчилсан орон болохын хувьд цаашид улс төрийн намтай холбоотой эрх зүйн шинэтгэлийг хийхдээ “Улс төрийн намын эрх зүйн Венецийн удирдамж”-ийн зарчмуудыг баримтлахыг шаардаж байгаа ажээ.
Эх сурвалж: Gogo.mn
| ШУУД: “Шилэн нам” түншлэлээс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24