Мягмар, 2024-11-26
Ерөнхий сайд асан М.Энхсайханаар 55 сая төгрөг төлүүлэхээр боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хуралдаан өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанаас түүнийг Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, зах зээлийн ханш нь 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан автомашиныг 135 сая төгрөгөөр үнэлэн авч  55 сая төгрөгийн хохирлыг тус яаманд учруулсан гэж үзжээ. 
Мөн сайд асан М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.1.2 дугаар зүйл заалтаар буруутгаж, энэ үйлдлийг дахин нягтлуулахаар прокурорт шилжүүллээ. Зүйлчлэлийг нэгтгэсэн нь эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх үүднээс авсан арга хэмжээ гэж улсын яллагч тайлбарлаж байна. Шүүх хуралдаан түр завсарлалаад байна. 
 

Ерөнхий сайд асан М.Энхсайханаар 55 сая төгрөг төлүүлэхээр боллоо
2020-05-07 14:02:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0