Мягмар, 2024-11-26
“Өсөх зоос”-ын өв залгамжлагч сэлэнгэчүүдийг мөнгөөр “угжина"

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар Сэлэнгэ аймаг гурван мандаттай, 70 мянга орчим сонгогчидтой. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, МУИС-ийн багш Ч.Ундрам, Г.Өнөрболор,  Б.Цогтгэрэл нарын нэр яригдаж байгаа ч эдгээрээс чамгүй хөрөнгөлөг бас "урвагч" хочтой залуу бүсгүй хамгийн их магадлалтай хүнээр толгой цохиж явна. 
Тодруулбал, МУИС-ийн дэд захирал асан Ч.Ундрам. Их сургуулийн дэд захирлын албаа өгч сонгуульд нэр дэвшихээр шийдсэн тэрбээр улс төрд бол цоо шинэ хүн гэж тодорхойлж болно. Өдгөө НАМЭХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй ч түүнийг  “Өсөх зоос” ХХК  эзэн Чинбатын охин гэдгээр нь илүүтэй андахгүй. Өөрөөр хэлбэл, ар тал сайтай хүн. Иймдээ ч түүнийг АН аас МАН руу урвасан том нүүдэл хийж У.Хүрэлсүхтэй гар барьсан гэх мэдээлэл бий. 2015 онд Сэлэнгэ аймгийн АН-ын АЗХ-ны дэд тэргүүнээр сонгогдож, 2016 онд Г.Эрдэнэтунгалагийн сонгуульд явж байсан бичлэг ч цахим орчинд тархаад байгаа. Түүний нөхөр Б.Ариунболд ч АН-ын идэвхитэй залуу гишүүдийн нэг бөгөөд Хан-Уул дүүргийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад 2016 оны сонгуульд Э.Бат-Үүлийн багт орж нэр дэвшиж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, аль ч намын нөмөрт үүрээ засч чадсан овсгоотой гэр бүл.
Нөгөө талаар жилдээ хэдэн зуун тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг зөвхөн нэг жишээ дурдахад,  өнгөрсөн жил гэхэд 100 тэрбумын орлого олсон Чинбат захирлын хувьд охиныхоо төлөө Сэлэнгэчүүдийг мөнгөөр угжих нь хуруугаа хөдөлгөхийн төдийд хийх ажил. Иймээс Сэлэнгэд нэр дэвшихээр горилж буй бусад нь аргагүй л бэлтэй аавын бийлэгжүү охины сүрд дарагдах бололтой. 
 

 


“Өсөх зоос”-ын өв залгамжлагч сэлэнгэчүүдийг мөнгөөр “угжина"
2020-05-07 15:35:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0