Мягмар, 2024-11-26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан  “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл явцтай танилцлаа.
 
Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб болон  9 дүүрэг, 21 аймгийн шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр, Улсын онцгой комиссоос санаачлан зохион байгуулж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалтад амжилт хүсэхийн сацуу халдварын тархалтаас улс орноо хамгаалах хамгийн эхний алхам бол урьдчилан сэргийлэх явдал гэдгийг онцоллоо. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад коронавирусын халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол биднийг ямар эрсдэлтэй нөхцөлд байгааг харуулж байна. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийг аюулгүй байх орчныг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудаас илүү зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Иймээс өнөөдрийн дадлага сургуулилтыг хийж байна" гэв.
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай танилцлаа
2020-05-07 16:12:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0