Их хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг аймгийн Засаг дарга байх хугацаандаа 70 сая төгрөгийн авлига авсан хэргээр АТГ шалгалаа, казино тоглолоо гэх мэтчилэн нэг биш нэжгээд олон удаад харлуулах гэж түүний өрсөлдөгчид оролдсон. Харамсалтай нь, дандаа бүтэлгүйтлээр төгсдөг.
Тухайлбал, “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр АТГ шалгаж байна” гэсэн мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн ч тун удалгүй АТГ-аас түүнийг шалгасан асуудал байхгүй гэдгийг мэдэгдсэн. Харин Австрали Улсад суугаа Элчин сайд н.Чулуунхүүгийн хамт казино тоглосон гэх мэдээлэлд тэрбээр “Бид хэд ороод гарсан, үнэн. Сууж байсан зураг ч бий хэмээн хүлээн зөвшөөрсөн. УИХ дээр казиногийн тухай хууль яригдаж байгаа тул судлах зорилгоор орсон. Хэрэв орсон нь хууль бус юм бол хариуцлага хүлээхэд ч бэлэн гэдгээ ам бардам хэлж байсан.
Цаашилбал, уурын зуух хувьчилж аваад сурсан гэж нэг хэсэг “чимхээд” бас л бараагүй. ЖДҮ-тэй бол бүүр сураггүй болохоор яалт ч үгүй хамаатуулж чаддаггүй.
Харин тэрбээр энэ хугацаанд агаарын бохирдлоороо орон нутгуудаас дээгүүрт ордог Арвайхээртээ дулааны цахилгаан станц барих асуудлаа хөөцөлдсөөр ажил хэрэг болгож явна. Орон нутгийн ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн биеэр оролцох шаардлага гарч байгаа учраас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн гэдгээ цаг үргэлж хэлдэг тэрээр ийнхүү амалсан ажлаа ажил хэрэг болгож явна. Гэхдээ ингэлээ гээд тэрээр бусад шигээ попордоггүй. Тийм ч болоод тэр үү намынхан дундаа нэр хүнд сайтай гишүүдийн нэг.