Мягмар, 2024-11-26
Нам, эвслүүд энэ 7 хоногт нэр дэвшигчээ тодруулна

Сонгуулийн хуульд заасны дагуу өчигдөр буюу энэ сарын 10-наас нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Энэхүү үйл явц энэ сарын 16-ны өдрөөр дуусгавар болно. Тодруулбал, УИХ-ын 76 мандатын төлөөх өрсөлдөөнд оролцогчид энэ сарын 16-ны орой тодорхой болно. Дөрвөн эвсэл, улс төрийн 15 нам сонгуульд оролцохоо илэрхийлсэн.
МАН Бага хурлаа энэ сарын 15-16 гэж товлосон бол Ардчилсан нам ҮБХ-ны хурлаа мөн л энэ сарын 15-н гэж товлосон. Цар тахлын онцгой нөхцөлд зохицуулан намууд хурлаа онлайнаар, олон танхимд цөөн төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий гаргасан. Ингэснээр нэр дэвшигчдийг тодруулах хурал элдэв үймээн бужигнаангүй аядуухан буюу шулуухан хэлэхэд намын удирдлагуудынх нь ярьж тохирсон “жүжиг”-ийн дагуу өрнөх бололтой.   
Намуудын нэр дэвшүүлэх үйл явцтай зэрэгцэн бие даагчид дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулах ажил мөн өчигдрөөс эхэллээ. Тэд өөрийг нь дэмжиж буй 801-ээс доошгүй хүний гарын үсгийг цуглуулсан байх учиртай. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дэмжигчдийн гарын үсэг цуглуулах зөвлөмжинд “бие даан нэр дэвшигч нь гарын үсэг цуглуулах үйл ажиллагаагаа танхимд болон ил задгай талбайд 1-1,5 метрийн зайтай, хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах. Хүн бүр амны хаалт зүүж, бээлий өмсөх, гарын үсэг зурсны дараа гараа ариутгах, айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй байх ёстой” гэж заасан.
Халдварт өвчний хөл хорионоос шалтгаалан тойргийн сонгогчдыг олноор цуглуулсан уулзалт хийхгүй болсон. Ингэснээр нэр дэвшигчид онлайн орон зайд, тэр дундаа олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан сонгогчидтойгоо илүүтэй тулж ажиллах хэлбэрийг сонгохоос өөр гарцгүй болж байна. 
 

Нам, эвслүүд энэ 7 хоногт нэр дэвшигчээ тодруулна
2020-05-11 09:29:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0