Мягмар, 2024-11-26
Хотын даргыг шүүхэд өгчээ

Байгаль орчны чиглэлийн хэсэг эрдэмтэн, судлаач болон “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг захиргааны хэргийн шүүхэд өгөөд байна. 
Тэд, Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнд 8900 орчим мод байдаг бөгөөд 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг байхад цэвэр агаар ялгаруулдаг моддыг тайрч цементэн оргилуур барихыг эсэргүүцэж хотын даргад шаардлага хүргүүлж байжээ. Мөн энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг хэзээ, ямар тендер зарлаж шалгаруулснаа, мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг үндэслэн нийт хэдэн төгрөгийн худалдан авалтыг тендергүйгээр хийсэн гэдгээ олон нийтэд ил тод мэдээллэхийг шаардсан байна. Гэтэл нийслэлийн ЗДТГ-аас тэдний энэхүү шаардлагуудын хариуг өгөлгүй өнөөдрийг хүрсэн тул ийнхүү захиргааны шүүхэд хандаад байгаа аж. 
 

Хотын даргыг шүүхэд өгчээ
2020-05-11 10:11:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0