Мягмар, 2024-11-26
С.Баяр: Хохирогчгүй хэрэг яваад байна

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо болж байна.  Шүүх хуралдааны өмнө Ерөнхий сайд асан С.Баяр:
-Урьдчилсан хэлэлцүүлэгт долоо найман хүн байна. Эдгээр хүмүүсийг төлөөлж, өмгөөлөгчид саналаа тавьж байна. Биднийг гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ эрүүгийн хэрэг үүсгэж намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл шүүхэд шилжүүлэхээс өмнө тэр зүйл анги, тогтоолоо хүчингүй болгосон. Гэрээ байгуулахад тав зургаан сайд биечлэн оролцсон. 2015 онд Дубайн төлөвлөгөөг баталсан гэж би дуулсан. Миний оролцоо байхгүй. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэр нь биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан мэтээр цуглуулж байгаа нь буруу. Би энд байгаа хүмүүсийн заримыг нь огт танихгүй. Бидний хооронд хамтраад эсвэл тусдаа хийсэн гэмт хэрэг байхгүй атал  ингэж байлгаж байгаа нь буруу. Бидний хувьд нээлттэй явуулъя гэж хэлсэн. Улсын нууц алга. Олон түмэнд биднийг юугаар яллаад байгаа юм, онц их хэмжээний хохирол учруулсан гэж байна. Нэгэнт хохирол учруулсан бол улсаа төлөөлөөд ийм хохирол учруулсан гээд бодит хүн байх ёстой. Гэтэл өнөөдөр хохирогчгүй хэрэг яваад байна гэв. 
 

 


С.Баяр: Хохирогчгүй хэрэг яваад байна
2020-05-11 11:34:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0