УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилогдмогц 2019 оны дөрөвдүгээр сард авлига, албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэд өнөөдөр Улсын ерөнхий прокурортой уулзаж, дээрх хэргүүдийг шийдвэрлэх ажлын явцын талаар мэдээлэл авсан байна. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Авлига, албан тушаалын хэргийг шалгах ажлын явц, нэг жилийн өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн байна. Хэрэг бүртгэх байгууллага дээр замхарч, хаагдсан байсан хэргүүд задарч, 40 хэрэг болж, дийлэнх нь шүүхэд шилжсэн байна. Монгол Улсын хууль хяналтын байгууллага хэнээс ч хамааралгүй ажиллах ёстой. Хэн нэгнийг хилсээр шийтгэж болохгүй, хэн нэгэн ял завшиж болохгүй гэсэн зарчмаар ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр банк, уул уурхайн компаниуд болон намын бүлэглэлүүдийг тойрсон хууль бус үйлдлүүд үнэхээр бодитой гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах болсон сүүлийн нэг жилийн хугацаанд ойлгож авлаа. Эрдэнэт үйлдвэрт ч мөн адил. Энэ хэргийг Засгийн газар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Одоо сонгуууль болно. Яллагдагчаар татагдсан маш олон хүн өнөөдөр нэр дэвшигч болж байна. Нэр дэвших эрхээ авахаар хууль хяналтын байгууллагууд шалгах эрхгүй болно. Хэрэв УИХ-ын гишүүн болбол дахин дөрвөн жил хэрэг гацна. Тэр дөрвөн жилд хөөн хэлэлцэх хугацаа нь ч дуусна. Яг л ийм зүйл рүү явж байна хэмээн мэдээллээ.
Л.Оюун-Эрдэнэ: Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшиж байна |
|