Ардчилсан нам /АН/-ын Үндэсний бодлогын хорооны 13 дугаар цахим хуралдаанаар АН-ын дэд дарга Б.Дэлгэрмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг томилсон байна.
Тэрбээр Нью Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд “Занаду арт” галерейн захирлаар ажиллахын зэрэгцээ “976” сэтгүүл гаргадаг. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярын том охин.
Фортуна Н.Батбаярын охин АН-ын дэд дарга боллоо |
|