Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай, Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцэнэ.
Мөн иргэдэд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт зэрэг нийт 20 орчим асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн шатахууны хяналт шалгалтын тухай танилцуулга, “Эрдэнэс-Тавантолгой“ ХК-ийн ногдол ашгийн тухай танилцуулга мэдээлэл хийх аж.
Иргэдэд энэ онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай хэлэлцэнэ |
|