ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн төгсгөлд гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, асуултанд нь хариулах томоохон уулзалт зохион байгуулдаг уламжлалтай.
Өчигдөр тэр 2019 оны уулзалтаа зохион байгуулсан нь 4.5 цаг үргэлжилж, мянга гаруй сэтгүүлч оролцжээ.
Энэ үеэр 67 настай Владимир Путины улс төрийн замнал хэзээ өндөрлөх асуудал сөхөгдсөн юм. Тэрээр 2024 он хүртэл ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг хаших бөгөөд үндсэн хуулинд заасны дагуу одоогийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болно.
1999 онд Борис Ельцинийг залгамжилж байсан Путин хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласныхаа дараа дөрвөн жил ерөнхий сайдын албыг хашиж, дараа нь дахин хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
ОХУ-ын үндсэн хуульд нэг хүн хоёроос дээш удаа дараалан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглодог.
Өчигдөр сэтгүүлчид түүнээс шинээр бий болж магадгүй байгаа Орос-Беларусын холбооны улсын тэргүүн хэмээх шинэ албан тушаалд 2024 онд шилжих замаар улс төрийн замналаа үргэлжлүүлэх бодолтой байгаа эсэхийг нь асуужээ.
Путин энэ асуултад хариулахаас татгалзсан байна.
Дараа нь тэр ОХУ-ын үндсэн хуулинд заасан “дараалан” сонгогдохыг хориглосон заалт зарим улс төр судлаачдад таалагдахгүй байгаа тухай ярьжээ. Эндээс үзвэл Путин “дараалан” гэсэн заалтыг үндсэн хуулиас хасах сонирхолтой байж магадгүй байна.
Дээрх хоёр эргэлзээтэй хариултаас харахад Путин 2024 оноос цааш үргэлжлүүлэн ОХУ-ыг удирдах хүсэлтэй байж магадгүй гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.
Владимир Путин улс төрийн ирээдүйнхээ талаар эргэлзээтэй хариулт өглөө |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10