УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/, “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэц байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүн үг хэллээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Чуулган завсарлахаас өмнө "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх зайлшгүй шаардлага байна. Трейдер компаниудтай холбоотой асуудал шалгалтын дүнгээр тогтоогдсон. Үүнийг олон нийт ил болгох шаардлагатай гэж Засгийн газар үзсэн. Өмнө нь УИХ-ын гишүүдэд танилцуулчихмаар байгаа юм. Чуулган хаахаас өмнө энэ асуудалд УИХ-ын дарга анхаарал хандуулна уу. Эсвэл харьяаллын байнгын хороодод танилцуулах ёстой юм уу, Засгийн газраас нээлттэй болгох юм уу. Энэ саналыг би гурав дахь удаагаа хэлж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Цаг гарвал баасан гаригийн чуулганы хуралдааны мэдээллийн цагийн үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг сонсох эсэх асуудлыг УИХ-ын Тамгын газар ярилцаад хариу өгнө.
Ингээд хэлэлцэх асуудалдаа орлоо. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлыг олон нийтэд ил болгох шаардлагатай |
|