Мягмар, 2024-11-26
С.Эрдэнэ АН-ын нэр дэвшүүлэх эрхийг МАНАН мафийнханд шилжүүлсэн үү

Нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн 181 горилогчдын хувь заяа хэдхэн хоногийн дараа  шийдэгдэх гэж байна. 76 мандатын төлөө өрсөлдөж байсан тэд 100 сая төгрөг дээр нэмээд тойрогт зарцуулах зардлынхаа 50-100 хувийг энэ сарын 10-ны дотор төлөх болзолтой байсан юм. Гэвч сүүлийн мөчид нэр дэвшигчдийн шалгаруулалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнхан хүч түрэн орж ирж, генерал Б.Хурц тойргийн хуваарилалтад шууд оролцож, АН-ын мөнгөө төлсөн гишүүдийг шахаж эхэлжээ. Тухайлбал, бие даан нэр дэвшиж, АН-ыг С.Эрдэнэ, З.Энхболд нараас цэвэрлэхээ мэдэгдэж байсан Э.Бат-Үүл, шударга бусын хонгилоор жил шахуу “самбардсан” Н.Алтанхуяг, Оюутолгойг гадныханд давуу эрхтэй өгч, авилгын хэдэн сая ам.доллараа оффшорт нуусан хэргээр Монголд төдийгүй, гадаадын хууль хяналтынханд шалгагдаж, олон улсын хэмжээний авилгын хэрэгт холбогдсон С.Баярцогт, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хуйвалдан авсан хэрэгт холбогдон шалгагдаж буй “сахал” Д.Эрдэнэбилэгийн гол хүн О.Орхон нарт мөнгөний ямарч болзолгүйгээр шууд дуртай тойргийг нь хуваарилжээ. Энэ нь намын бодлого, шийдвэрийг дагаж өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хамаг юмаа барьцаалан, хандив тусламж гуйн дунджаар 500 сая төгрөгөө тушаачихаад байгаа ҮБХ-ын олон гишүүдийг мөнгө ч үгүй, тойрогч үгүй үлдэхэд хүргээд байна. Энэ бүхнийг анхнаас нь зохион байгуулсан С.Эрдэнэ харин одоо “Би мэдэхгүй. Нэр дэвшүүлэх ажлын хэсэг сонгон шалгаруулж нэр дэвшигчдийг тодруулна” хэмээн бултаж эхэлжээ. Харин сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийг нь горилогчид хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь ажлын хэсгийг Ц.Элбэгдоржийн гол хүн, генерал Б.Хурц харцаараа, "сахал" Д.Эрдэнэбилэг мөнгөөр аль хэдийнэ атгачихаад байгаа гэсэн яриа байна. С.Эрдэнийн хувьд анхнаасаа нэр дэвших эрхийг мөнгөөр “худалдсан”. Энэ нь АН-ыг ийнхүү мөнгөтэй хүмүүсийн атганд орууллаа. Өөрийн ганц итгэлтэй хүнээ ажлын хэсэгт оруулж чадсан нь АН-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан, хүү шигээ итгэдэг хэмээн ярьдаг Э.Одбаяр гэдэг залуу аж. Гэвч Э.Одбаярыг мөрийтэй тоглоомд орсон гэх бөгөөд жилийн өмнө ҮБХ-ны гишүүдийнхээ татварын мөнгөөр БНСУ-д казино тоглоод үрсэн хэрэгт холбогдон албан тушаалаасаа халагдаж байсан хүн. Тиймээс түүнийг “сахалын” мөнгөнд худалдагдаж, АН-ын төлөө биш МАНАН-гийн төлөө сүнсээ өгөхөд бэлэн болсон хэмээн итгэж найдах хүн байхгүй байна. Ямартай ч мөнгөөр эхэлсэн АН-ын нэр дэвшүүлэлт мөнгөтэй хүмүүсийн гарт орж, АТГ-т байцаагдаж эхэлсэн Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн 49 хувь зэрэг МАНАН бүлэглэлийнхний холбогдсон том хэргүүдийг хаах, ямар ч аргаар хамаагүй төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрсан хүмүүсийн гарт шилжлээ. Айж байна. Болгоомжилж байна. Ардчилсан нам эрх мэдлээ жинхэнэ утгаараа МАНАН мафийн мэдэлд алджээ.

С.Эрдэнэ АН-ын нэр дэвшүүлэх эрхийг МАНАН мафийнханд шилжүүлсэн үү
2020-05-13 15:58:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0