Сүүлийн өдрүүдэд Ардчилсан нам шинэ гишүүнээр бүл нэмж өнөр өтгөн болж байгаа бололтой. Саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр бүл нэмсэн бол өнөөдөр С.Жавхлан гишүүн тус намд элсч байгаагаа албан ёсоор зарлах гэнэ. Угтаа ардчиллынхны сүлд дуу болсон “Хонхны дуу”-г олон нийтийн хүртээл болгож байсан нь ардаа тус намынханд ая тал засч байсны илэрхийлэл байжээ.
Цагтаа МАХН, Шинэ намын гишүүн байсан. Харин одоо АН гээд түүний хувьд нам дамжиж явах нь оймсоо солихын төдий амархан ажил бололтой. УИХ-д улиран сонгогдох нь түүний хувьд чинхүү хүсэл мөрөөдөл нь болохоор арга ч үгүй юм уу.