Мягмар, 2024-11-26
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсад үзүүлэх зээл тусламж хэвээр үргэлжилнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авав. Гишүүн О.Баасанхүү: "Хар жагсаалтад орлоо гээд Европ руу гарах визний асуудал, хөрөнгө оруулалтын асуудал хэцүү боллоо. "Хар жагсаалт"-тай холбоотойгоор Европын орнуудас ирэх зээл тусламж гацах асуудал үүсч байгаа юу? Энэ үед ямар төсөл, төлөвлөгөө боловсруулаад явж байгаа вэ?  гэсэн асууултадд сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Европын холбооны "хар жагсаалт"-д Монголыг оруулахаар төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл бий. Албан бичгээр ирсэн мэдээлэл бол байхгүй. Европын сэргээн босгох банкны захирал тэргүүтэй хүмүүс Монгол Улсад үзүүлэх зээл тусламж хэвээр үргэлжилнэ гэдгийг илэрхийлсэн. 2016 онд өрийн хэмжээ УИХ-ын сонгуулийн дараа ДНБ-ий 79 хувьтай байсан бол өнөөдөр 20 функтээр буулгасан, 8.5 их наяд төгрөгийн өр барагдуулсан" гэв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "-Энэ төсөл яаруу сандруу орж ирж байна. Эхний санхүүжилтийг 2012 онд авсан. Одоогийн санхүүжилт дээр анхаарал татаж буй хэд, хэдэн асуудал байна. Шөнийн халаагуур хийхэд 5.6 сая төгрөг зарцуулна гэдэг асуудал. Нийт мөнгөний 50 хувь үүнд явах нь. Төр ингэж холилдохоо болих хэрэгтэй" хэмээн шүүмжлэв.
Санал хураалт явуулахад уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжив.  Дараагаар нь Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.  

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсад үзүүлэх зээл тусламж хэвээр үргэлжилнэ
2020-05-14 13:24:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0