УИХ-ын отгон чуулган өнөөдөр завсарлалаа. УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлж УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаа, хуулийн шаардлагатай нийцүүлэн УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлахаар шийдвэрлэснийг та бүхэнд мэдэгдэж байна. УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж, ард түмнийг түгшээсэн хүнд нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа. Дэлхий дахиний 200 гаруй улсад халдвар тархаж, 4 сая орчим хүн амиа алдлаа. УИХ санаачлан коронавирусын цар тахлын үед нэг удаагийн арга хэмжээ болон эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалах, санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах УИХ-ын тогтоолыг баталсан. Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 00-18 насны хүүхэд бүрт 10 дугаар сарын нэгэн хүртэл 100 мянган төгрөг сар бүр олгохоор боллоо. Мөн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настны мөнгийг 100 мянгөн төгрөгөөр нэмж 288 мянган төгрөг болголоо. Малчин өрхийн ноолуурын килограмм тутамд 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад 200 мянган төгрөг сар бүр олгохоор шийдвэрлэв. Хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулган болон байнгын хорооны хуралдаан 70 удаа хуралдаж, 130 хууль, тогтоолыг баталлаа. Богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласан УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Монгол төрийн ой санамж төрийн туршлагатай парламентчдыг төрүүлэхэд төр 30 жил ажилладаг. Үндсэн хуулийн эхийг баригч Д.Лүндээжанцан, редакторлосон Ц.Нямдорж нар бол монгол төрийн ой санамж, Мөн ковид-2019 халдвартай тэмцэхэд зүтгэлтэй ажилласан. Төрийн хатан эрдэнэ гишүүнээр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг онцолж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг төрийн манлай гишүүнээр онцоллоо. УИХ-ын чуулганд идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг манлай гишүүнээр, Т.Аюурсайханыг залуу манлай гишүүнээр шалгаруулж байна. Манай парламент ард түмний засаглах эрхийг хангасан бүтээлч парламент байлаа хэмээв. Ийнхүү энэ парламентын отгон чуулган хаалтаа хийлээ.
Г.Занданшатар: Ард түмний засаглах эрхийг хангасан бүтээлч парламент байлаа |
|