Мягмар, 2024-11-26
О.Баасанхүү бичлэг дээрх яриагаа хүлээн зөвшөөрөв

Энэ амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой дөрвөн минут 23 секундын бичлэг нийгмийн сүлжээгээр багагүй цацагдсан. Энэхүү бичлэгт гишүүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ж.Бадамжунай нарын яриа  бий. 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү бичлэгийн мөрөөр Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Энэхүү бичлэгийг мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд улстөрийн тусгай албадад ажилладаг этгээдүүд техник хэрэгсэл ашиглан, эвлүүлж зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна. Тиймээс энэ бичлэг хэзээ, хаана хийгдсэн, ямар зорилгоор хэн хийсэн, үүнд хууль хүчний байгууллага орсон эсэх асуудлаар техникийн үзлэг хийлгэнэ. Тусгай ажлын хэсэг гаргаж, иймэрхүү зүйлийг таслан зогсоож ард түмэн шударгаар сонголтоо хийх эрхийг олгоно" хэмээн өгүүлэв.
Гэхдээ тэрээр уг бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдсэн ч ярьж, хэлсэн зүйл нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тодруулж хэлбэл, өөр, өөр цаг хугацаанд ярьсан яриаг нь эвлүүлж, олон нийтэд цацсан хэмээн тайлбарлалаа.  
 
 

О.Баасанхүү бичлэг дээрх яриагаа хүлээн зөвшөөрөв
2020-05-18 16:16:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-18 21:38:21
    Зочин: Эвгүй л яриа байна лээ. Өөрөө ч эвлүүлэг л гэнэ л дээ хөөрхий. Гэхдээ О.Баасанхүү гэдэг хүнийг гадна дотногүй харуулсан яриа шүү.