Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв" Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн болон Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар хэлэлцэх ажээ.
Зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, ара хэмжээнд "дүн" тавина |
|