Мягмар, 2024-11-26
Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилуулах санал гаргав

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрбээр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 9-нд дээрх албан тушаалд томилогдож байсан юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатай томилдог. Гэвч нэг жилийн дараа чөлөөлөгдсөн нь олны анхаарлыг татаад байна. Ерөнхийлөгч Х.Батсүрэнг чөлөөлсөн үндэслэлдээ өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзэж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн гэж тодотгосон байдаг.
Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хуралдаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ. Түүнийг өмнө нь шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгож байсан ч Ерөнхийлөгч татгалзсан юм. Гэвч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас ийнхүү түүний орны хүнийг яаралтай томилох санал гарсан юм.

 


Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилуулах санал гаргав
2020-05-22 16:23:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-23 10:08:40
    Зочин: eruugiin heregten gengoogoos hol baisan n deer hulgaich eronhiilog h