Мягмар, 2024-11-26
Эцэг хуулийг “эмхэлсэн” бүлгийн дарга

19 жил буюу хэдэн парламент дамжиж яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн УИХ ажил хэрэг болгож чадсан. Ажил хэрэг болгох энэ их ажлын ачааг үүрсэн гол хүн нь УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэмээн “ангийнхан” нь ам уралдан ярих юм билээ. Тодруулж хэлбэл, тэрээр эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн 7 ажлын хэсэгт орж хамгийн чухал хуулийн төслийн ажлын хэсэг, зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж ажилласан. “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдгийг тэрээр амьдрал дээр харуулж чадсан гэлцдэг. Учир нь, гурван жилийн турш өрнүүлж, таван сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, зөвшилцлийн ажлын хэсэг буюу МАН, АН гээд улс төрийн намууд ам хэлээ ололцож  зарчим барьж ажиллахад гол тулгуур нь болж өгсний илэрхийлэл.  
Хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдал гэсэн чиглэл баримтласан уг нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлж чадсан гээд олон дэвшлийг хуульд тусгаж чадсан нь орон нутгийн амьдралыг сайн мэддэг, төрийн ажлын дадлага, туршлагатай Д.Тогтохсүрэн гишүүний хувь нэмэр их байсан биз ээ.  
Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүдээс хэн нь ажлаа хамгийн сайн хийсэн бэ гэдэгт хариулт өгөхийн тулд үндсэн ажил буюу батлуулсан хуулийнх нь тоог харах хэрэгтэй болдог. Тэгвэл УИХ-ын  гишүүдээс бусдыгаа манлайлж хамгийн олон хууль батлуулсан долоон гишүүний нэг нь бас л Д.Тогтохсүрэн гишүүн гэсэн шүү.   
 

Эцэг хуулийг “эмхэлсэн” бүлгийн дарга
2020-05-25 16:23:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0