Мягмар, 2024-11-26
МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

УИХ-ын ээлжит сонгуульд "Та бидний эвсэл"-ээс МАХН-ын дарга Н.Энхбаяр болон эхнэр Ц.Цолмон, хүү Э.Батшугар нар оролцохоор нэр дэвшиж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын Баянгол дүүргийн тойрогт нэр дэвшихээ мэдэгдсэн.
Тэгвэл СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэдгийг мэдэгджээ. Сонгуулийн тухай хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон тохиолдол нэр дэвшүүлэхгүй гэсэн заалттай. Н.Энхбаярын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоныг харгалзан СЕХ бүртгэхээс татгалзсан байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ
2020-05-26 17:31:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0