Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд уг тогтоолыг батлахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр хөл хорио ирэх сарын 30-н хүртэл дахин сунгагдлаа.
Мөн хуралдаанаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай, Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээ зэрэг асуудлуудаар Засгийн газрын тогтоолын төслүүд , “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2018, 2019 онуудын үндсэн үйл ажиллагаа, санхүү, худалдан авалт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар зэрэг нийт 15 асуудал хэлэлцэнэ.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа |
|