Мягмар, 2024-11-26
Японы Засгийн газраас Монгол Улсад нэг тэрбум иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Засгийн газар өнөөдөр /2020.06.12/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  Тухайлбал, Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусний цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлэлээ. Иймд солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө. 


Японы Засгийн газраас Монгол Улсад нэг тэрбум иений буцалтгүй тусламж үзүүлнэ
2020-06-12 17:44:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-12 19:40:54
    ????? : АН МАН-ын нөхдүүд сонгууль болгоноор худал хуурмагийг ярьж төрд гарч амарч амарчихаад ичих ч үгүй дахиад л сонгуульд оролцох гээд ард түмэнд хайртай хүний дүрээр явж буйг нь хараад монгол түмний зэвүүцэл, хорсол төрөхгүй байхын аргагүй юм. Ард түмний аж амьдрал, улс орны газар нутаг, эрдэс баялгаар наадчихаад гэмгүй цайлган хүний дүрээр намайг сонгоочээ гээд нэр дэвшиж буй нь тэдний ард түмнийг доромжилж дуусаагүй, бүр дуусах ч үгүйг нь илтгэж байна. Ардчиллын гэгдэх 30 жилд Монголд юу ч байгуулаагүй, юу ч бариагүй, юу ч босгоогүй, юу ч хийхгүй хэрнээ ардчилал амжилттай яваа гэж хөөрч, азидаа ардчиллаараа тэргүүлж буй мэтээр ярьж, ядууруулсан, ажилгүй, гуйлгачин болгосон, эх орондоо харийнханд дарлуулсан иргэдээ ардчилал амжилттай гэж доромжилж буйгаар тэдний хэн бэ гэдэг нь төвөггүйхэн ойлгогдоно. Тэд л ард түмэнд эрх чөлөө олгосон мэтээр бурж Монголын ард түмэн өнгөрсөнд дарангуйлал дор байсан мэтээр ярьж, зарим нэг нь бүр өнгөрсөн үеээ шорон гэж ярьж байгааг нь харахад монгол орныг хөл дээр нь босгож, хийж бүтээн байгуулж, ажиллаж хөдөлмөрлөж байсан Монголын ард түмэн, эцэг эх, эмээ өвөөгөө доромжилсон ямаршуухан хуурмаг амьтад вэ гэдэг нь харагдана. Тэд биднийг доромжилсон төдийгүй, эцэг өвгөдийг минь, эх орныг минь мөн адил доромжилсон юм. АН МАН-ын олгосон гээд байгаа эрх чөлөө нь өнөөдөр Монголд хулгай хийх, худал хэлэх, биеэ үнэлэх, мансуурах, өөр өөрсдийгөө доромжлох л эрх чөлөө л болсон байна. Ардчилагчдын Монголд авчирсан нөгөө сүрхий азидаа тэргүүлэгч ардчилал нь бодит байдал дээр харин ч эсрэгээрээ болчихсон явж байна. Хэвлэлийн эрх чөлөө хаана байна. Монголыг дэлхийд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гээд зарлачихлаа. Жагсаал цуглаан хийх эрх нь хаана байна. Жагсангуут барьдаг хорьдог болчихсон шүү дээ. Ийм АН МАН-ын нөхдүүд ард түмний итгэлийг ахиад хүлээж чадна гэж үү. Хамтдаа хулгайлчихаад найзыгаа барьж өгдөг хуншгүй нөхөр шиг АН МАН-ын нөхдүүд цугтаа муу муухайг үйлдчихээд хамсаатан руугаа бүгдийг чихчихсэн өөрсдөө цэвэр цагаан цаас аятай явж буй нь ямаршуухан нөхдүүд гэдгийг илт хэлээд байх шиг. Нэгэнт гадаад талдаа ямарч ардчилал авчраагүй АН МАН-ын нөхдүүд дотооддоо ч бас ардчиллаа устгаж, гишүүд дэмжигч олон хүнийхээ нүүр лүү нулимж хэдхэн хүн л бүхнийг шийддэг гэдгийг сайн ойлгуулж ардчилал Монголд байхгүй гэдгийг баталлаа. Юу үнэн гэвэл тэр л үнэн болсон юм байна.