МАН-ын нэр дэвшигчид рүү шууд чиглэсэн хар, сөрөг пи ар АН-ын зүгээс шууд явуулж эхэллээ. Иргэд сонгогчид МАН-ын хийж бүтээсэн бүхнийг дэмжиж байхад АН-ын хувьд хүнд цаг хүзүүн дээр нь тулж ирж байгаа нь ойлгомжтой биз. Богино хугацаанд улсын эдийн засгийн сэргээж, сэхээнд байсан хүнд нөхцөл байдлыг У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар буцаан хэвэнд нь оруулж чадсан. Үүний харуид МАН-ыг энэ удаагийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгт ч сонгогчид ам сайтай байна. Нөхцөл байдлыг ойлгосон АН-ынхан ч харлуулах ажилдаа эрчимтэй орж Өвөрхангай аймгийн 10-р тойрогт нэр дэвшиж байгаа МАН-ын гурван гишүүн болох Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар луу дайрч эхэлсэн.
Өвөрхангайчууд “Хүн муулах” дургүй ард түмэн. Энэ нь ч тэдний онцлог байсаар ирсэн. Өмнөх ажлаа хийж, амласан бүхнээ биелүүлж, бүтээн байгуулалт бүрийг шат дараалалтай иргэддээ хүрч ажилдаг Төрийн түшээ нарын үйлдэл бүхэн ард түмний нүдэнд ил, гарц баригдахуйц байсаар өнөөг хүрлээ. АН-ын зүгээс нэр дэвшиж байгаа Б.Ганхөлөг залуу хүний хувьд ирээдүй цаг дээр “хийж бүтээнэ” гэсэн хоосон амлалт хоёр үгнээс өөр зүйлгүй энэ удаагийн сонгуульд орж буй. Харин “баялаг бүтээгчдийн холбоо” нэртэй нийт улс орны баялыг бүтээгч нарын зураг хөргийг авч, шинэ жил тэмдэглэж, бичлэг хийж МЭДЭЭЛЛИЙН САН үүсгэснээс өөр ямар ч бодитой санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлээгүй гэх Ч.Даваабаярыг өвөрхангайчууд аль хэдийнээ “хульхи Даваабаяр” гэж хожилоод байгаа гэсэн. АН-ын гишүүнчлэлтэй Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхэлдэг иргэд хүртэл 2015-2016 онуудад хамгийн сүүлд Ч.Даваабаярыг олж харсан талаар гомдол мэдүүлж АН-ын дээд удирдах албан тушаалтнууддаа хов зөөсөн байсан. Эмээ өвөө дээрээ өссөн гэх бяцхан эрх хүүхдийн дүрд сайн орж байгаа 2012 оны УИХ-ын сонгуулиар өвөрхангайчуудын саналыг ЛУЙВАРДСАН О.Алтангэрэл ичих нүүргүй эргэн ирж санал авах ТОМ ЗҮРХТЭЙ нэгэн гэдгээ харуулсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Арвайхээрт, Хар хоринд өчигдөр ажилласан. Өвөрхангайчууд нулимс нь гарах нь холгүй Ерөнхий сайдыг дагаж, урмыг үг, баярын сэтгэгдэлээр угтан авч МАН-ын гурван нэр дэвшигч нарыг “Багаар нь ДЭМЖИНЭ” гэдгээ илэрхийлсэн. Энэ үеэр АН-ынхан бас л хар сөрөг мэдээллээ цацсаар “Хэвтүүл” нэртэй хэдэн бондгор залуучуудыг хөлслөн Арвайхээрт гар хөлийн үзүүрт зарсан. Өнөөх бондгор залуус нь Ерөнхий сайдын хамгаалалтын албанаас айж, тэрүүхэн тэндээ худлаа үнэн бичлэг хийж АН-ын өмнө ажлаа хийсэн дүр үзүүлсэн. Эцэст нь өвөрхангайчууд төрийн түшээд нараа шат дараалалтай хөгжүүлж, бэлдэж, ажлаар нухдаг талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон. Өвөрхангайн зон олон “доромжлох тусам долоон од шиг гялалздаг” зан чанартай хөдөлмөрч ард түмэн. Үргэлж үнэний талд, хийж бүтээсэн бүхнийг нүдэнд харагдаж байгаа болгоныг дэмжиж ирсэн.
Ардын нам БОДЛОГО танилцуулж, Ардчилсан нам СӨРӨГ мэдээ цацаж байна |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10