УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажил дуусч, уг саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдэж дууссан байна. Ингээд аймгууд руу түгээх ажил эхэлжээ. Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглаж, хэвлэх саналын хуудасны эхийг ажиглагчдаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулжээ.
Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байгаа аж. Уг ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглахаас гадна “МИДАС” төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийж байгаа юм.
Сонгуулийн саналын хуудсуудыг аймгуудад түгээж эхэллээ |
|