Өчигдөр 13.40 цагийн үед Сүхбааар аймгийн МАН-ын сонгуулийн штабын хуульчдын баг ажиллаж байсан байр руу нүүр амаа халхалсан хэсэг залуучууд хууль бусаар дайран оржээ. Тэд 0407 УБС, 7062 УБД гэсэн улсын дугаартай машин хөлөглөсөн бөх байрын бие бялдартай 10-аад залуучууд байжээ. Хэний даалгавраар тэгж яваа нь тодорхой.
Тэдгээр залуучууд дээрхи байр руу хууль бусаар дайран орж бичлэг хийж, ажилтнуудыг хэл амаар доромжилж, мөн зарим эд хогшлыг нь эвджээ. Тэд ирсэн зорилгоо “Та нарын юу хийж байгааг шалгах” гэсэн юм гэжээ. Өрсөлдөгчөө шалгаж байна гээд орон байр руу нь бүдүүлгээр дайран ордог ном журам, тийм жишиг хаана ч байхгүй. Харин Сүхбаатар аймгийн Ардчилсан намд л байдаг юм шиг байна.
Шалгуулах гээд байгаа бол цагдаа хуулийн байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Шударгаар өрсөлдөхийн оронд иймэрхүү хүч хэрэглэсэн байдлаар асуудалд ханддаг арчаагүй арга барилаасаа АН салж чадаагүй л байгаа юм байна.
Энэ аймагт 2008-2016 он хүртэл АН засаглаж байв. Дараа нь МАН ялсан ч орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад АН-ын төлөөлөл тооны хувьд тун ойролцоо байгаа. Энэ утгаараа АН-ын нөлөө оролцоо их, хөшигний араас удирдсан хэвээр шахуу байгаа юм. Тэдний дарамтлах, дарангуйлах замаар асуудлаа шийддэг арга хэвшил одоо ч хэвээр байгааг энэ явдал харууллаа.
Ардчилсан нам ардчилалгүй болсон, 30 жил өнгөрөхөд улс төрийн соёл төлөвшил сууж чадаагүй гэдгээ энэ мэт тулга тойрсон аахар шаахар арчаагүй үйлдлээрээ харуулаад байх юм даа, хөөрхийс.
Сонгууль ойртож, иргэд сонголтоо товлож байгаа ийм хариуцлагатай үед Сүхбаатар аймгийн АН-ын дээрхи залуучууд нэр дэвшигчдээ хорлож, рейтингийг нь унагачихлаа.
Сүхбаатар аймагт АН-ын хэсэг залуучууд МАН-ын сонгуулийн багийн байр руу дайрчээ |
|