УИХ-ын гишүүн Б.Саранчимэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан үйлсээ үргэлжлүүлэн Баянзүрх дүүрэгт бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. БЗД-ийн 4-р хороо буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд 1.8 га газарт дэлхийн стандартад нийцсэн цогц биеийн тамирын талбай ашиглалтад оржээ.
4-р хороо нь УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт хамаардаг. 2016 оны сонгуулиар энэ тойргоос сонгогдож, парламентын гишүүн болсон Б.Саранчимэгийг иргэд сонгогчид амлалтандаа хүрлээ хэмээн ярьж байна
Тухайн тойргоос сонгогдон гарсныхаа дараа нэр дэвшигч Б.Саранчимэгийн хувьд ногоон байгууламжинд түлхүү анхаарч гэрэлтүүлэггүй, гэмт хэрэг гарах эрсдэлтэй талбайг анхааралдаа авч олон ажил хийсний нэг нь дээрх бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ажил юм.
Нэр дэвшигч Б.Саранчимэгийн санаачлагаар Баянзүрх дүүрэг бичил цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо |
|