Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 120 гаруй бие даагчид нэр дэвшиж байгаа. Тэдгээрээс “өнгөлж” яваа нэгэн эрхэм бол 28-р тойрогт СХД-ээс бие даан нэр дэвшиж байгаа НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун юм. Тэрээр “Сайн засаглал” мөрийн хөтөлбөртэйгээр нэр дэвшиж байгаа бөгөөд сонгогчидтойгоо “гэрээ” байгуулсан нь олны анхаарлыг татжээ. Уг “гэрээ”-ндээ “Хэрвээ би хууль бус үйлдэл гаргах, иргэд сонгогчдынхоо эрх ашгаас урвах зэрэг тохиолдлуудад намайг эргүүлэн татаарай” гэх агуулга бүхий заалтууд оруулахын зэрэгцээ УИХ-д сонгогдохын бол “”Хууль зөрчсөн, амлалтаа биелүүлээгүй УИХ-н гишүүнийг сонгогчид нь эргүүлэн татдаг байх хуулийн төсөл санаачлан батлуулна” гэдгээ тусгажээ. Энэ нь “анхдагч” үйл явдал бөгөөд тойргийнх нь иргэд гэлтгүй нийт массд “таашаагдаж” байгаа үйл явдал болжээ.
Үүнтэй холбоотойгоор С.Мөнхчулууны иргэд сонгогчидтойгоо хийх уулзалтууд нь “нүсэр” болж байгаа бөгөөд түүнийг дэмжигчид болон дэмжихээ илэрхийлсэн иргэдийн хөлд дарагдаж байгаа аж. Мөн тойргийнхоо сонгогчидтойгоо хийж буй уулзалтууд дээр нь тухайн тойрогт мөр зэрэгцэн дэвшиж яваа “өрсөлдөгчид” нь амжилт хүсэхийн зэрэгцээ С.Мөнхчулууныг дэмжихийг сонгогчдоос уриалж байлаа.
Ногоон намаас нэр дэвшигч Ц.Эрдэнэчулуун:
“Бид хоёрын уулзалт хий газар, цаг хугацаа санамсаргүй байдлаар давхцлаа. Гэсэн хэдий ч би эгч хүний хувиар жудаг зааж С.Мөнхчулууны уулзалтын дараа өөрийн уулзалтаа хийхээр шийдлээ. С.Мөнхчулуундаа амжилт хүсье. Та бүхэн дэмжээрэй” гэжээ
“Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхсайхан:
“Би С.Мөнхчулууныг сайн мэднэ. Тэр шударга, зарчимч, шилдэг улс төрч залуу. Хэтэрхий шударга байсныхаа төлөө намаасаа хөөгдсөн ч бие даан нэр дэвшиж байгаад нь баяртай байна. Энэ тойрог гурван мандаттай. Манайх багаараа С.Мөнхчулууныг дэмжиж байгаа. Та бүхэн бас дэмжээрэй” гэжээ.
“Сахигтун Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч Х.Бат-ялалт:
“С.Мөнхчулуун бол эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө манлайлаад, дуу хоолой нь болоод явж чадах залуу. Түүнтэй ажил хэргээр хэд хэдэн удаа хамтарч ажиллаж байсан. Төрийн хар хүнд байх эрхэм чанарууд С.Мөнхчулуунд олон бий. Бид нам биш хүн сонгодог байцгаая. С.Мөнхчулуун шиг шударга, тууштай, иргэдийнхээ төлөө сэтгэлтэй залуусаа дэмжицгээе. Түүнд бие даан нэр дэвшилгүйгээр хэн нэгний сонгуулийн ажлыг хийгээд намаасаа болон бүлэглэлүүдээс Сайд, даргын албан тушаал авах боломж байсан. Гэвч тэр тэгээгүй. С.Мөнхчулуундаа амжилт хүсье” гэжээ.
Энэ мэтчилэн бие даагч С.Мөнхчулууны улзалтууд “дуулиан шуугиан”-тайгаар үргэлжилсээр байна.
Нэр дэвшигч С.Мөнхчулууны хувьд СХД-т өсөж хүмүүжсэн, ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд сүүлийн 12 жилийн турш дүүрэгтэйгээ нягт холбоотой ажилласан байна. Тэрээр СХД-ийн Тамгын газрын дарга, мөн дүүргээсээ НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа СХД-ийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, хийсэн бүтээсэн зүйлсээрээ “Сонгинохайрхан”-чууддаа аль эрт танил болсон талаар иргэд нь ам сайтай дурьдаж байсан юм. Тэр ч утгаараа С.Мөнхчулуун уулзалтууд дээрээ “Би та бүгдийн бүхий л тулгамдсан асуудлуудыг шийдэлтэй нь мэднэ. Тодорхой хэсгийг нь өнгөрсөн хугацаанд шийдвэрлэсэн. Цаашид ч хийх ажил их байна” хэмээн ам бардам өгүүлж байлаа.
Бие даагч С.Мөнхчулууны уулзалтууд “Дуулиан” дагуулж байна |
|