УИХ-ын 2020 оны сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Б.Саранчимэг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа сонгогчиддоо дүгнүүллээ. Иргэдийн зүгээс сонгогдон гарсан тойрогтоо хийсэн ажлаа дүгнүүлж, дахин нэр дэвшиж байгаад баярлаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажлыг нь үргэлжлүүлэхийн тулд дэмжиж байгаагаа онцолсон. Баянзүрх дүүргийн 4-р хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь оршин суугчдийн талархлыг хүлээж байсан.
Түүнчлэн иргэд сонгогчидтой хийх уулзалтын үеэр ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгөх саналыг тавьж байлаа. Тиймээс нэр дэвшигч Б.Сарангэрэл энэ асуудлыг судалж үзэж, ажил хэрэг болгохыг дуулгасан юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт ахмадууддаа зориулсан сувиллын газар, соёл амралтын цогцолбор байгуулахаар тусгагдсан байна.
Иргэд эрүүл аюулгүй амьдрах орчин, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа явдалд нэр дэвшигч Б.Сарангэрэлд ам сайтай байлаа.
Д.Болор
Баянзүрх дүүрэг ахмадын сувилал, Баянзүрх цэцэрлэгт хүрээлэнтэй болно |
|