МАН мөрийн хөтөлбөртөө МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА-ны чиглэлээр дараахь зоилтыг тусгажээ.
Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана.
Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ.
Төр, иргэний нийгэм болон бизнесийн байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хандлага төлөвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээллийг урамшуулах эдийн засгийн болон бусад хөшүүргийг бий болгоно.
Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
Төрийн албанд шинээр томилогдсон иргэнийг орон нутаг, төрийн албаны анхан шатны нэгжид ажиллуулан дадлагажуулах замаар мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлнэ.
Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, хандлагыг эрс шинэчилнэ.
Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран чадахуйн болон шатлан дэвших зарчмын дагуу төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ.
Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ |
|