Монгол Улсын 2020 оны сонгууль 12-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ж.Батсуурь, Н.Ганибал нарын сонгуулийн сурталчилгааны хар технологи эрчимжиж эхэллээ. Сүхбаатар аймгийн цахим группууд АН-ын хар пиар, илтэд гутаасан мэдээлэлд нь хахаж байна.
Сонгуулийн сурталчилгааны дунд үед Цахим орчинд үйл ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймагтай холбоотой олон нийтийн группуудыг хяналтандаа авсан бол өнөөдрийн байдлаар Батсуурь, Ганибал хоёрын дэмжих агуулгатай 500 гаруй хуурамч хаяг бүхий хүмүүс өрсөлдөгч нэр дэвшигчдийг харлуулах, гүтгэх доромжлох ажлыг хийж байна.
Үүгээр барахгүй МАН-аас иргэдтэй хийх уулзалтууд руу зохион байгуулалттайгаар дайрч иргэдийн мэдэх эрхэд ноцтой хандсан үйлдлүүдийг хийсээр байна. Түүнчлэн өрсөлдөгчдөө харлуулсан сонин хэвлүүлж, сонгуулийн өмнөх өдөр тараахаар зэхэж буй юм байна.
Иймэрхүү байдлаар сонгуульт ажлаа хийж иргэдийн саналыг хуурч авах, худал мэдээллээр далайлгаж эхэллээ.
Сүхбаатар аймагт АН Сонгуулийн сурталчилгааны хар технологи хэрэглэж эхэллээ |
|